Бизнес эрхлэгчид, брэнд хөгжүүлэгчдийн өмнө шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх, одоо байгаа бүтээгдэхүүнийг сайжруулахад тулгамддаг гол асуудал бол тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийн хэрэгцээнд хэрхэн нийцүүлж, түүнийг оновчтой байдлаар хэрхэн хүргэхтэй холбоотой асуудлууд тулгардаг. Тэгвэл энэхүү сэтгэл зүйн дарамтгүйгээр бүтэн нойртой хоноход маркетингийн болон брэнд менежерүүдэд туслах зүйл бол бүтээгдэхүүн хөгжүүлэлтийнхээ үе шат бүрт тохирсон судалгааг хийж, түүнд үндэслэсэн шийдвэрийг гаргах явдал юм.
1. Idea test – Танд бизнесийн болон бүтээгдэхүүний талаарх олон санаа байгаа бол тухайн санаанаас аль нь оновчтой болох, тухайн санааны хэрэглэгчдэд хүргэх концептуудын санааг гаргах боломжтой.
2. Concept test – Бүтээгдэхүүний талаарх бүхий л санааг энд турших боломжтой. Өөрөөр хэлбэр бүтээгдэхүүнийг хэн, хэзээ, хаана, хэрхэн хэрэглэх гэсэн бүхий л санаануудыг туршина.
3. Product test – Бүтээгдэхүүнээ бодитоор бүтээж хэрэглэгчдийн хүссэн амт, чанарыг бий болгож, сав баглаа боодлын дизайныг бодит байдлаар харуулж танилцуулан туршина.
• Blind test – Бүтээгдэхүүний амт, үнэр зэрэг хүчин зүйлсийг тодруулах туршилт судалгаа.
• Pack test – Сав, баглаа боодлын туршилт судалгаа.
• Home Using Test – Бүтээгдэхүүнийг гэрт хэрэглүүлэн турших судалгаа
4. Ad & Link test – Бүтээгдэхүүнийг хүргэх маркетингийн сурталчилгааны бүхий л зүйлсийг туршина. Өөрөөр хэлбэл реклам сурталчилгаа, постерууд хэрэглэгчдийн анхаарлыг татаж чадаж байгаа эсэх, агуулга, мессеж нь ойлгогдож чадаж байгаа эсэхийг туршина.
5. Ad monitoring – Зорилтот хэрэглэгч нарт бүтээгдэхүүний сурталчилгааны кампанит ажил хүрч чадаж байгаа эсэхийг энд судлана.
6. Brand Tracking – Зах зээлд нэвтрүүлсэний дараа бүтээгдэхүүн хэрхэн үнэлэгдэж байгаа, өрсөлдөгч бүтээгдэхүүнүүдтэй харьцуулахад өрсөлдөх чадвар ямар түвшинд байгааг судлана. Ингэснээр та бүтээгдэхүүнээ амьдралын мөчлөгт нь тасралтгүй сайжруулж амжилттай ажиллах боломжтой юм.
Манай компани зах зээлд нэвтрүүлэх хүүхдийн живхний шинэ бүтээгдэхүүний концепцийн цогц туршилт судалгааг богино хугацаанд, амжилттай хийж гүйцэтгэлээ.
Энэхүү судалгааг 0-1.8 сартай хүүхэдтэй ээжүүдийн 3 бүлгийн хүрээнд фокус бүлгийн ярилцлагын аргыг ашиглан хийсэн.
Судалгаагаар шинэ бүтээгдэхүүний концепц /уриа, мессеж/ зорилтот хэрэглэгчдэд ойлгомжтой, тодорхой, оновчтой байж чадаж байгаа эсэх, бүтээгдэхүүний үнэ хэрэглэгчдийн худалдан авалтад нийцэж байгаа эсэх, бүтээгдэхүүний сав баглаа боодлын дизайн нь хэрэглэгчдэд хэр таашагдаж байгаа болох, тухайн бүтээгдэхүүнийг сайжруулахад шаардлагатай мэдээллийг судалгаагаар тодруулсан. Мөн бүтээгдэхүүний сав баглаа боодлын загварыг урьдчилан турших EYE TRACKING технологийг ашиглан аль савлагааны дизайн нь хэрэглэгчдийн анхаарлыг илүү татаж байгаа, тухайн дизайны аль хэсэгт нь хэрэглэгчид анхаарал төвлөрч байгааг тодруулсан.