Skip links

ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ САВ БАГЛАА БООДЛЫН ТУРШИЛТ СУДАЛГААГ EYE TRACKING ТЕХНОЛОГИОР ХИЙЛЭЭ.

Share This Post

Олон улсад маркетингийн реклам сурталчилгаа, бүтээгдэхүүний сав баглаа боодлын концептийг турших олон технологи байдгийн нэг нь EYE TRACKING технологи юм. Энэхүү дэвшилтэт технологиор хүний нүдний хөдөлгөөн бүрийг бүртгэж, ухамсартай болон ухамсаргүй хариу үйлдлүүдийг хэмжих замаар хэрэглэгчдийн юуг олж харсан, аль цэгт төвлөрснийг тодорхойлдог. Манай компани нь зах зээлд шинээр нэвтрүүлэх гэж буй бүтээгдэхүүний сав баглаа боодлын загвар болон реклам сурталчилгааг зорилтот хэрэглэгчдээр үнэлүүлэх, урьдчилан турших судалгааг (Pack & Ad Test) хийж гүйцэтгэлээ. Уг судалгаанд шинэ бүтээгдэхүүний савлагааны дизайныг өрсөлдөгч гол хоёр бүтээгдэхүүний савлагааны дизайнтай харьцуулан үнэлүүлж ямар давуу, сул тал байгаа, тухайн бүтээгдэхүүний савлагааны дизайн нь худалдан авагч нарт хэрхэн нөлөөлөх зэрэг чухал үр дүнг тодруулсан юм. Шинэ бүтээгдэхүүний реклам сурталчилгааны урьдчилан туршилтад тухайн реклам сурталчилгааны STORY BOARD (реклам сурталчилгааны санааг зурагжуулсан хэлбэр)-ын хувилбаруудыг хэрэглэгчдээр үнэлүүлсэн. Өнөөгийн нөхцөлд ихэнх бизнес эрхлэгчид өөрсдийн санаагаа шууд реклам сурталчилгаа болгон гаргадаг бол олон улсад тухайн реклам сурталчилгааны зохиомж, үйл явдлыг зурагжуулсан story board-ын түвшинд нь хэд хэдэн хувилбартайгаар хэрэглэгчдэд үзүүлж аль хувилбар нь хэрэглэгчдэд таалагдаж, тэдэнд хүрэхийг туршиж үзсний үндсэн дээр реклам сурталчилгаагаа хийдэг.

Subscribe To Our Newsletter

Get updates and learn from the best

Бусад мэдээ