Skip links

МҮОНРТ-ТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА.

Share This Post

Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь иргэдийн дуу хоолой болж, төр засгийн бодлого шийдвэр, нийгэмд тулгамдаж буй асуудал, үйл явдлын талаарх мэдээ мэдээллийг хөндлөнгийн байр суурьнаас олон нийтэд тухай бүр шуурхай хүргэж байх хариуцлагатай үүргийг хүлээдэг билээ. Энэхүү үүргийн чухал хэсэг бол аливаа асуудлын талаарх иргэд, олон нийтийн дуу хоолойг цөөн хүний бодол санаанд тулгуурлах бус мэргэжлийн, үндэсний хэмжээнд хийгдсэн, хөндлөнгийн байгууллагын олон нийтийн судалгааны үр дүнг мэдээ, мэдээллийн хөтөлбөртөө тусгаж байх юм. Энэхүү олон нийтийн дуу хоолойг мэргэжлийн судалгааны аргачлалд үндэслэн үндэсний хэмжээнд судлан МҮОНРТ-ийн мэдээ, мэдээллийн хөтөлбөрт хүргэж байх эрхэм хүндтэй үүргийг судалгаа, зөвлөх үйлчилгээний салбарт тэргүүлэгч MMCG компани хүлээж байна. МҮОНРТ нь цаашид үндэсний хэмжээнд түүвэр судалгаан дээр суурилсан аливаа асуудлын талаарх иргэдийн байр суурийг илэрхийлдэг болох юм. Ингэснээр аливаа нийтийн асуудлын талаар иргэд олон нийтийн санаа бодол, үзэл хандлагыг үнэн зөвөөр нээн илрүүлэх, түүнийг нь мэдээ, мэдээлэл, нэвтрүүлэгтээ өргөн ашигладаг болох нь ОНРТ болон сэтгүүл зүйн салбарт олон эерэг өөрчлөлтийг авчрах чухал алхам болох юм. Ийнхүү аливаа асуудалд хараат бус, хөндлөнгийн байр суурьнаас хандах, олон нийтийн дунд бат бөх итгэл үнэмшлийг бий болгох, нийгэмд болоод сэтгүүл зүйн салбартаа өөрийн гэсэн үлгэр дууриалал, манлайллыг бий болгохыг зорьж буй МҮОНРТ-тэй хамтран ажиллах болсон манай судалгааны байгууллагын хувьд ч гэсэн уг салбарт шинэчлэлт, өөрчлөлтийг авчрах үүрэг хүлээхээс гадна өндөр хариуцлагыг ч гэсэн хүлээж байгаа юм.

Subscribe To Our Newsletter

Get updates and learn from the best

Бусад мэдээ