WIN/Gallup International (Worldwide Independent Network/Gallup International Association) байгууллага нь 1947 байгуулагдсан, маркетингийн болон олон нийтийн санаа бодлын судалгааны дэлхийн тэргүүлэгч эвсэл юм.
Энэхүү эвсэл нь 60 гаруй жилийн хугацаанд олон улсын хэмжээний судалгааг өрсөлдөхүйц үнээр, чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэдэг болохоо харуулж чаджээ.
Тус байгууллага нь тухайн улс орондоо хамгийн том, жилд нийтдээ 500 сая гаруй еврогийн орлого бүхий, дэлхийн газар нутгийн 95 хувийг хамарсан 76 маркетингийн болон олон нийтийн санаа бодлын судалгааны компаниас бүрддэг.
Уг эвсэлд тухайн нэг улс орныг нэг л компани төлөөлдөг бөгөөд судалгааны арга техник, статистик мэдээллийн туршлага мэдлэгтэй, тухайн улс орныхоо соёл, зах зээлийн онцлогыг сайн мэддэг компаниудыг нарийн сонгон шалгаруулалтын үр дүнд үндэслэн гишүүнээр элсүүлдэг. Энэхүү сүлжээгээр дамжуулан гишүүд хоорондоо судалгааны арга аргачлал, технологийн талаарх мэдлэг, туршлагаа тогтмол солилцож, гишүүн компаниудын дунд сургалт зохион байгуулах замаар тэдний ур чадварыг тогтмол хөгжүүлдэг байна.
MMCG КОМПАНИ ЭНЭХҮҮ ЭВСЛИЙН МОНГОЛ ДАХЬ АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧ НЬ БОЛЖ, ГИШҮҮНИЙ СЕРТИФИКАТАА ХҮЛЭЭН АВЧ, ТУС БАЙГУУЛЛАГЫН ВЭБ ХУУДСАН ДЭЭР БАЙРШЛАА.