Бид Монголын барилгын салбарт тэргүүлэгч компанитай хамтран Эрдэнэт хотын өрхүүдийн ойрын 3 жилийн орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн судалгааг 2 дахь жилдээ хийж гүйцэтгэлээ.
Уг судалгааны зорилго нь одоогийн эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор иргэдийн худалдан авах чадвар, орон сууцны бодит эрэлт болон барилгын компаниудын орон сууцны нийлүүлэлт хэрхэн өөрчлөгдсөнийг тодорхойлоход чиглэгдсэн.
Эрэлт, нийлүүлэлтийн судалгааг шинээр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй цогцолбор хорооллын КОНЦЕПТ ТЕСТ-ийн судалгаатай хослуулан хийснээрээ онцлогтой байсан юм. Ингэснээр тухайн төслийн хувьд үүсч буй ойрын 3 жилийн бодит эрэлтийг тодорхойлохоос гадна ЗАРДАЛ, АШИГ, ҮНИЙН СТРАТЕГИ ЗЭРГИЙГ ТОДОРХОЙЛОХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛСЭН. Концепт тестийн судалгааг зөвхөн барилгын салбарт бус бүх салбарт хийх боломжтой байдаг.
КОНЦЕПТ ТЕСТИЙН СУДАЛГАА нь аливаа шинээр нэвтрүүлэх гэж буй БҮТЭЭГДЭХҮҮН, ҮЙЛЧИЛГЭЭ, УРАМШУУЛАЛТ ХӨТӨЛБӨР, СУРТАЛЧИЛГААНЫ КАМПАНИТ АЖЛЫГ явуулахын өмнө нь урьдчилан туршиж, тухайн концепт нь зорилтот хэрэглэгчиддээ хэр нийцэж байгааг судлан, гарч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлдэг судалгааны төрөл юм. Мөн тухайн бүтээгдэхүүн, үйлчмлгээний БҮХ ҮЗҮҮЛЭЛТҮҮДИЙГ ХАРЬЦУУЛАН, бизнес эрхлэгчдийг ҮР АШИГГҮЙ ИХ ХЭМЖЭЭНИЙ ЗАРДАЛ ГАРГАХААС ӨМНӨ ямар ямар СУЛ ТАЛ, ямар ямар ДАВУУ ТАЛ байгааг, ЯАЖ АМЖИЛТ ОЛЖ БОЛОХ гэх мэт бүхий л хэрэгцээтэй мэдээллийг өгөх давуу талтай.
Мөн уг судалгааг зах зээл дээр шинээр нэвтрүүлэх гэж буй бүтээгдэхүүн, үйлчилгээ болон одоогийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцүүлэн сайжруулах зорилгоор хийдэг.