Жижиг, дунд үйлдвэрлэлийг эрчимтэй дэмжих, бодлогоор хөгжүүлэх нь улс орнуудын эдийн засгийн хөгжлийн нэн тэргүүний зорилго болж байна. ЖДҮ-ийг хөгжүүлснээр нь ядуурал, ажилгүйдлийг бууруулахын зэрэгцээ эдийн засгийн өсөлтөнд чухал үүргийг гүйцэтгэдэг.
Манай улсад ЖДҮ-ийг хөгжүүлэх олон ажлууд хийсэн хэдий ч эдгээр ажлууд нь ЖДҮ-ийг хөгжилд дорвитой нэмрийг оруулж чадахгүй байна. Үүний гол шалтгаан нь зээлийн хүүгийн түвшин, барьцаа хөрөнгийн асуудал, бизнес эрхлэгчийн өөрийн эзэмшсэн мэдлэг болон зах зээлийн худалдан авах чадвар муу байгаа зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж байна.
Судалгаа, зөвлөх үйлчилгээний MMCG компани нь Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны “Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Хөтөлбөр” (Support to SME Development in Mongolia)-ийн хүрээнд бичил жижиг бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааны өнөөгийн байдал, санхүүжилт, түүнд тулгарч буй саад бэрхшээлийг тодорхойлох зорилготой судалгааг хийж гүйцэтгэлээ.
Энэхүү судалгааг бид 3-н сарын хугацаанд гурван үе шаттайгаар зохион байгууллаа.
I үе шатанд бид зах зээлийн талаарх хоёрдогч мэдээллийг цуглуулж, тэдгээр дээр үндэслэн судалгааны загвар дизайныг боловсруулсан.
II үе шатанд бид Улаанбатар хот болон хөдөө орон нутгийн бизнес эрхлэгч, ЖДҮ-ийг дэмжих чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, ЖДҮ-ийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, үйл ажиллагаа явуулахад тулгарч буй саад бэрхшээл, санхүүгийн эрэлт хэрэгцээг тодорхойлох зорилготой чанарын судалгаануудыг хийж гүйцэтгэлээ.
III үе шатанд хот хөдөөгийн нийт 350 гаруй бизнес эрхлэгчдийг хамруулсан тоон судалгааг хийж гүйцэтгэлээ.
Ийнхүү бид улс орны хөгжлийн нэг тулгуур болох ЖДҮ-ийн санхүүгийн эрэлт хэрэгцээг тодорхойлох судалгааг хийж гүйцэтгэсэн нь Монгол орны бизнес эрхлэгчид тэр дундаа бичил жижиг бизнес эрхлэгчдийг санхүүжүүлэхэд шаардлагатай зээлийн үйлчилгээг улам илүү сайжруулж төгөлдөршүүлэх суурь үндсийг тавихад үнэтэй хувь нэмэр боллоо хэмээн үзэж байна.
СУДАЛГААНД ҮНДЭСЛЭСЭН БОДЛОГО ШИЙДВЭР НЬ ИРЭЭДҮЙД УЧИРЧ БОЛОХ ЭРСДЭЛЭЭС ТАНЫГ ХАМГААЛДАГ