Skip links

Ex, employee experierence, corporate culture, productivity survey

Байгууллагын соёл, үнэт зүйл, зорилгын нэгдмэл байдал, чадавхи бүтээмж, ажилтны үнэнч байдал, сэтгэл ханамжийн цогц үнэлгээ.

Судалгааны агуулга

Байгууллага зах зээлд оршин тогтнох, амжилттай ажиллах гол хүчин зүйлүүдийн нэг нь байгууллагын ажилтан билээ. Байгууллагын хувьд чадварлаг боловсон хүчин татах, одоогийн ажилтнуудыг урт хугацаанд хадгалж үлдэх нь хүний нөөцийн хувьд чухал асуудал байсаар ирсэн.
Эм Эм Си Жи компани нь хүний нөөцийн чиглэлийн судалгааг хөгжүүлж ирсэн бөгөөд 2019 оноос олон улсын загвар дээр суурилсан Organization Heart Metric (OHM) буюу Байгууллагын соёл, бүтээмжийн судалгааг нэвтрүүлсэн.
Байгууллын соёл, бүтээмжийн судалгааг жилд нэг удаа тогтмол хийлгэж хүний нөөцийн нөхцөл байдлаа ойлгож хэмжиж байх нь байгууллагын цаашдын хөгжил, ирээдүйд чухал ач холбогдолтой юм.
EMPLOYEE COMMITMENT INDEX (ECI)
Ажилтан зөвхөн сэтгэл ханамжтай байх, байгууллагадаа үнэнч байх хангалттай үзүүлэлт биш. Иймд ажилтны үнэнч байдлын индексийг тооцох нь чухал юм. Уг үзүүлэлтийг 10 дэд үзүүлэлтээр хэмждэг.
EMPLOYEE SEGMENTATION (ES)
Ажилтны үнэнч байдалд суурилсан загвар бөгөөд “Тогтвортой, Манлайлагч, Тусгаарлагч, Шүүмжлэгч” сегментийн ажилтан хэдэн хувийг эзэлж байгааг харуулна.
EMPLOYEE SATISFACTION INDEX (ESI)
ORGANIZATIONAL ATMOSPHERE PROS, CONS, VALUE AND IMAGE (OI)
Байгууллагын уур амьсгалын үнэлгээ болон ажилтны байгууллагынхаа талаарх имижийг тодруулна.
ORGANIZATIONAL PRODUCTIVITY INDEX (OPI)

Байгууллага амжилттай, өндөр бүтээмжтэй ажиллахад дараах 4 гол хүчин зүйл нөлөөлдөг.
Үүнд байгууллагын харилцаа, манлайлал, зорилго стратеги болон байгууллагын чадавх багтана.

ORGANIZATION CULTURE TYPE (OCT) (HARVARD MODEL)
Тухайн байгууллагад ямар төрлийн соёл давамгайлж байгааг Харвардын бизнесийн сургуулийн загварыг ашиглан гаргана.