Skip links

ХҮНД МАШИН МЕХАНИЗМЫН САЛБАР: ЗАХ ЗЭЭЛИЙН ӨРСӨЛДӨӨН ҮЙЛЧИЛГЭЭНД ТӨВЛӨРЧ БАЙНА…

Share This Post

Монгол Улсын эдийн засаг уул уурхайн салбараас ихээхэн хамааралтай. Энэхүү салбарын тогтвортой, үр ашигтай үйл ажиллагааны суурь нөхцөл нь хүнд машин механизмын найдвартай нийлүүлэлт, борлуулалтын дараах техникийн тасралтгүй үйлчилгээ билээ. Иймээс хэрэглэгч байгууллагуудын хүлээлт, худалдан авалтын шийдвэр гаргалт, нийлүүлэгч сонгох шалгуур үзүүлэлтүүдийг гүнзгий судлах нь зах зээлийн ирээдүйн өрсөлдөөний чиг хандлагыг тодорхойлоход стратегийн ач холбогдолтой болж байна.

 

Иймд Эм Эм Си Жи ХХК нь хүнд машин механизм нийлүүлэгчдийн зах зээлийн бодит нөхцөл, хэрэглэгчийн шийдвэр гаргалтын логик, үйлчилгээний үнэлгээ болон худалдан авалтын дараах туршлагыг тодорхойлох зорилготой судалгааг хийж гүйцэтгэлээ.

 

Судалгааны үр дүн нь салбар дахь өрсөлдөөний гол хүчин зүйл бүтээгдэхүүнээс үйлчилгээ рүү шилжиж байгааг илтгэж, харилцагчийн урт хугацааны хамтын ажиллагаанд борлуулалтын дараах дэмжлэг, сэлбэгийн хүртээмж, техникийн шуурхай үйлчилгээ шийдвэрлэх нөлөө үзүүлж байгааг тодорхойлсон.

 

Subscribe To Our Newsletter

Get updates and learn from the best

Бусад мэдээ