Орон сууц, хаусны төслийн амжилт нь зөвхөн архитектур, байршлаас бус, тухайн концепт зорилтот хэрэглэгчийн бодит эрэлт хэрэгцээнд хэр нийцэж байгаагаас шууд хамаардаг. Гэсэн хэдий ч барилгын салбарын зах зээлд төслийн концептийг зах зээлийн эрэлт, хэрэглэгчийн үнэлгээнд суурилан системтэйгээр баталгаажуулах нь ховор байдаг. Иймд бид дээд зэрэглэлийн хаус төслийн концепт, зах зээлийн эрэлтийг хэрэглэгчийн болон салбарын экспертүүдийн түвшинд үнэлэх судалгааг хэрэгжүүллээ.
Энэхүү судалгаа нь төслийн концепт бодит эрэлттэй нийцэж байгаа эсэхийг үнэлэхээс гадна, бизнес боломж болон эрсдэлийн түвшнийг тодорхойлох нөхцөлийг бүрдүүлсэн юм.
Бид судалгааны үр дүнд тулгуурлан төслийн цаашдын хөгжүүлэлт, байршуулалт, бизнес стратегид чиглэсэн зөвлөмж боловсруулан захиалагчид хүргүүллээ.

