Skip links

ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН КАМПАНИТ АЖЛЫН УРЬДЧИЛСАН ТЕСТ СУДАЛГААГ ЗОРИЛТОТ БҮЛГИЙН ХҮРЭЭНД АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ.

Share This Post

Европын Холбоо (ЕХ) болон Монгол Улс нь 2021–2027 оны хөтөлбөрийн хүрээнд “Global Gateway” стратегийг тулгуурлан ногоон, дижитал болон хүртээмжтэй хөгжилд чиглэсэн үнэт зүйлд суурилсан түншлэлийг хөгжүүлж байна.

Энэ хүрээнд Монгол Улсын төв суурин газарт амьдардаг 18–35 насны залуучуудын дунд Европын Холбооны талаарх ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх зорилготой кампанит ажил, мөн тогтвортой нөлөөллийг хангах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна.

Уг кампанит ажлын ерөнхий өнгө төрх, дизайн, үндсэн мессеж, уриа үгсийг урьдчилсан байдлаар турших, залуусын мэдээлэл авдаг сувгуудыг тодорхойлох, үнэлгээнд үндэслэн сайжруулах саналуудыг боловсруулах хөндлөнгийн судалгаа, үнэлгээг Эм Эм Си Жи ХХК хэрэгжүүллээ. Энэхүү судалгаа, үнэлгээг олон нийттэй харилцах ажлын стратегийг боловсруулах, туршилт, үнэлгээ хийх цогц арга зүйн загварын дагуу хийж гүйцэтгэлээ.

 

Subscribe To Our Newsletter

Get updates and learn from the best

Бусад мэдээ