Skip links

ХЭРЭГЛЭГЧИЙН СЭТГЭЛ ХАНАМЖИЙН ТҮВШИНГ ТОДОРХОЙЛОХ АРГАЧЛАЛ БОЛОВСРУУЛАХ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭГ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ.

Share This Post

Монгол Улсад “Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хороо” нь энэ төрлийн үйлчилгээний үр ашиг, чанар, хүртээмж, тарифыг хянах бие даасан зохицуулагч байгууллага юм. Гэвч өнөөг хүртэл хэрэглэгчийн сэтгэл ханамжийг стандартад нийцсэн тогтмол аргачлалаар, улс орон даяар нэгдсэн индексээр үнэлж ирээгүй, зарим тохиолдолд хэсэгчилсэн, түр хугацааны судалгааны үр дүнд үндэслэн бодлогын шийдвэр гаргаж иржээ.

 

Тиймээс Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 96 дугаар тогтоолоор баталсан Зохицуулах хорооны дүрмийн 3.1.8 дахь заалт;

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны 2024 оны 123 тоот тогтоолын 3-р хавсралтын 9 дэх заалтуудыг үндэслэн салбарын үйл ажиллагаатай холбоотой судалгааны ажлыг зохион байгуулах, хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн судалгааг батлагдсан аргачлалын дагуу хийж, холбогдох арга хэмжээг авч ажиллах шаардлага үүсээд байна.

 

Энэ шаардлагын дагуу Эм Эм Си Жи ХХК нь Хэрэглэгчийн сэтгэл ханамжийн түвшинг тодорхойлох аргачлал боловсруулах зөвлөх үйлчилгээг үзүүлж хэрэглэгчийн судалгааны нэгдсэн аргачлалыг боловсруулж хүлээлгэн өгсөн ба энэ аргачлал, гарын авлагын дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч, үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлага, дуу хоолойг үйлчилгээгээ сайжруулахад бодитой тусгах боломж бүрдлээ.

 

Subscribe To Our Newsletter

Get updates and learn from the best

Бусад мэдээ