Сүүлийн жилүүдэд зах зээл дээр бүтээгдэхүүн, үйлчилгээний ялгарал буурч, компаниуд хэрэглэгчээ хадгалах, татах зорилгоор үнэнч хэрэглэгчийн урамшууллын хөтөлбөр (loyalty system) -ийг өргөнөөр нэвтрүүлж байна. Лоялти хөтөлбөр нь хэрэглэгчийн зан төлөвт тохируулан урамшуулал олгох замаар хэрэглэгчийн үнэнч байдлыг нэмэгдүүлж, шинэ хэрэглэгч татах чухал хэрэгсэл болдог. Түүнчлэн хэрэглэгчтэй харилцах мэдээллийг сан бүрдүүлж, personalization marketing хийх боломжийг бүрдүүлж байна.
Бид шатахуун түгээх станцын (ШТС) хэрэглэгчдийн хэрэглээний зан төлөв, урамшуулалд хандах хандлагыг судлах зорилгоор Улаанбаатар хотын жолооч нарын зан төлөвийг нарийвчлан судалсан. Судалгаагаар жолоочдын шатахуун худалдан авах зан төлөв, хэрэглэж буй урамшууллын аппликейшнүүд, урамшууллын төрлүүд болон цаашдын боломжит концептийг үнэлэх, хэрэглэгчдэд илүү үр өгөөжтэй лоялти систем хөгжүүлэх суурь мэдээллийг бүрдүүлсэн болно.
Цуглуулсан бүх мэдээлэлд үндэслэн лояалти системийн үндсэн концепт, зорилтот бүлэг, ялгарал, хэрэглэгчид болон бизнес эрхлэгчдэд өгөх үнэ цэнэ, цаашид хэрэгжүүлэх стратегийн алхмуудыг нарийвчлан тодорхойлсон юм.


