Skip links

Лояалти хөнгөлөлт, урамшууллын хөтөлбөрийн талаарх мэдлэг, хэрэглээ болон хандлагыг тодорхойлох судалгааг хийж гүйцэтгэлээ.

Share This Post

Лояалти хөнгөлөлт, урамшууллын хөтөлбөрүүдийн танигдсан байдал, брэндийн имиж, хэрэглээ болон хэрэглэгчдийн хандлага туршлагыг тодорхойлох судалгааг амжилттай хийж гүйцэтгэлээ.

Судалгааны хүрээнд хэрэглэгчид урамшууллын хөтөлбөрүүдийг хэр мэддэг, ямар давтамжтай ашигладаг, сонголт хийхэд ямар хүчин зүйлс нөлөөлдөг зэрэг хэрэглэгчийн зан төлөв, хэрэглээний хэв маягийг тодруулсан.
Мөн зах зээлд үйл ажиллагаа явуулж буй ижил төрлийн үйлчилгээтэй брэндийн имижийг харьцуулан үнэлж, хэрэглэгчдийн ойлголт, хүлээлт, ялгарах давуу тал болон сайжруулах шаардлагатай талуудыг тодорхойллоо.
Түүнчлэн урамшууллын хөтөлбөрүүдийг ашиглах явцад хэрэглэгчдэд тулгарч буй саад бэрхшээл, хэрэглээний туршлагад нөлөөлж буй хүчин зүйлсийг илрүүлэхэд анхаарсан болно.

Судалгааны үр дүн нь хэрэглэгч төвтэй хөгжүүлэлт хийх, үйлчилгээний үнэ цэнийг нэмэгдүүлэх, брэндийн байршуулалтыг оновчлох шийдвэр гаргалтад суурь мэдээлэл болж байна.

 

Subscribe To Our Newsletter

Get updates and learn from the best

Бусад мэдээ