Skip links

Бидний тухай

Эрхэм зорилго

Эрхэм зорилго

Судалгаанд суурилан нийгэмд эерэг өөрчлөлтийг авчрах

Алсын хараа

Алсын хараа

Cудалгаанаас стратегийн шийдэлд

Бидний эрхэм зорилго Засгийн газар, компаниудын асуудлыг гүнзгий ойлгож, стратегийн зөв шийдэл боловсруулахад туслах замаар нийгэмд үнэ цэнийг бүтээлцэх юм. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд бидний үйл ажиллагаа үндэсний судалгаа шинжилгээний чадавхыг Дэлхийн түвшинд хүргэхэд чиглэсэн бөгөөд ISO 20252 судалгааны ОУ-ын стандартыг хангаж, ОУ-ын шилдэг зөвлөхүүдтэй ажиллаж бизнесийн болон нийгэм эдийн засгийн судалгаа аналитикийн загваруудыг нэвтрүүлж, нийт 800 орчим бизнесийн болон нийгэм эдийн засгийн судалгааны төслүүдийг амжилттайгаар хэрэгжүүлжээ.
Эхний 20 жилийн зорилго судалгааны арга зүй стандартын хувьд ОУ-ын төвшинд хүрсэн үндэсний судалгааны компани болох гэсэн алсын хараагаа биелүүлсэн гэж үзэж байгаа учир, цаашид энэ чиглэлдээ тасралтгүй хөгжүүлэлт хийхийн сацуу, судалгаанаас стратегийн шийдэл гаргах чиглэлд алсын хараагаа чиглүүлж, энэ чиглэлийн үндэсний чадавхыг ОУ-ын түвшинд хүргэхийн төлөө зорьж ажиллах болно.

PROMISE

БИДНИЙ АМЛАЛТ

Insightful

Гүнзгий ойлгоно

20 жилийн судалгааны туршлага, мэдээллийн сан, ОУ-ын мэргэжлийн стандарт арга зүйд суурилан асуудлыг өргөн хүрээнд анализ хийхээс гадна, нийгмийн болон хэрэглэгчийн асуудлыг өнгөц биш гүнзгий ойлгоход тусална

Innovative

Бүтээлчээр шийднэ

Нийгмийн болон бизнесийн шийдэл гаргах, үнэт зүйлийг хөгжүүлэх хүн төвтэй, Креатив процессоор дэвшилтэд ялгаатай шийдлийг боловсруулна

Strategic

Үр дүнд чиглэнэ

Стратегийн шийдлүүдийн үр өгөөжийг нийгмийн болон хэрэглэгчийн бүлэг дээр бодитоор үнэлэх, оновчлолыг гаргах чиглэлд манлайлна

БИДНИЙ ЗАРЧИМ

Зах зээлийн судалгааны салбарын бүс нутгийн хэмжээний тэргүүлэгч болоход залан чиглүүлэх үндсэн 5 зарчим.

Үр дүнд чиглэсэн байх

Захиалагчийн асуудлыг ойлгох, түүнийг шийдвэрлэхэд чиглэх, үр дүнг 1-рт тавих.

Тасралтгүй суралцаж, хөгжих

Судалгааны процесс, загвар модель, аналитик, зөвлөмж шийдлээ тасралтгүй сайжруулж, ОУ-ын болон дотоодын шилдэг туршлагуудыг цаг алдалгүй нэвтрүүлэх.

Үйл ажиллагааны хувьд минимал, бүтээлч, смарт, хурдтай байх /AGILE/

Крейтив, дижитал хосолсон илүү минимал, бүтээмжтэй, смарт, сонирхолтой /AGILE/ процессыг хэрэгжүүлэгч, хөгжүүлэгч байх

Хараат бус, тогтвортой, эрсдэл
багатай байх

Аливаа нөлөөнд автахгүй төвийг сахисан хараат бус байна. Үйл ажиллагааны богино болон урт хугацааны эрсдэлийг хамгийн бага тогтвортой байлгах.

Ёс зүйтэй мэргэжлийн байх

Үйлчлүүлэгчийн эрх ашиг 1-рт байх, бизнесийн нууцлалыг чандлан хадгалах, мэргэжлийн ёс зүйн дээд стандартыг баримтлах

Компанийн түүх

MMCG КОМПАНИ ҮҮСГЭН БАЙГУУЛАГДАВ.
Бизнесийн судалгааны анхны мэргэжлийн компани мэндэллээ.
2004 ОН
МАРКЕТИНГ БОРЛУУЛАЛТЫН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ ЭХЛЭВ
Монголын бизнесийн байгууллагуудыг судалгаа шинжилгээтэй хөгжүүлэх зорилгоор борлуулалт, маркетингийн менежер бэлтгэх мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулж эхэллээ.
2008 ОН
ОЛОН УЛСЫН СУДАЛГААНЫ БАЙГУУЛЛАГУУДТАЙ ХАМТАРЧ ЭХЛЭВ.
Олон улсын судалгааны AC Nielsen, GFK, TNS, Hankook research, Nikkei research, RESPAC зэрэг байгууллагуудтай хамтарч бизнесийн судалгааны бүтээгдэхүүнүүдийг хөгжүүлж эхэллээ.
2010 ОН
ФОКУС БҮЛГИЙН ЯРИЛЦЛАГЫН ӨРӨӨГ АШИГЛАЛТАНД ОРУУЛАВ.
Мэргэжлийн Боловсрол Сургалтын Төслийг хэрэгжүүлэгч Мянганы Сорилтын Сангийн гол гүйцэтгэгч компаниар шалгарлаа.
2012 ОН
IPSOS КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА.
Дэлхийд 2-т ордог IPSOS компанитай судалгаа шинжилгээг хөгжүүлэх стратегийн түншлэл байгуулав. Мөн Монголын маркетингийн судалгааны ассоциацийг үүсгэн байгуулж, Ази номхон далайн орнуудын судалгааны хороонд гишүүнээр элсэв.
2014 ОН
ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ СУДАЛГААГ 72 ЦАГТ ХИЙХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЭВ
Үүрэн холбооны сүлжээ нэвтэрсэн бүх сум, сууринд хүрч үндэсний хэмжээний судалгааг 72 цагт хийх боломжтой утсаар судалгаа авах CATI төвийг ашиглалтад оруулав.
2015 ОН
ХЭВЛЭМЭЛ ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ ҮР НӨЛӨӨГ ХЭМЖИХ EYE TRACKING ТЕХНОЛОГИЙГ НЭВТРҮҮЛЭВ
Хүний нүдний хөдөлгөөн бүрийг бүртгэж, хэмжилт хийдэг шинэлэг дэвшилтэт технологийг нэвтрүүлэв.
2016 ОН
АЗИ, НОМХОН ДАЛАЙН ЗАХ ЗЭЭЛИЙН СУДАЛГААНЫ IX ЧУУЛГАНЫГ МОНГОЛД ЗОХИОН БАЙГУУЛАВ
15 орны дэлхийн болон бүс нутаг, үндэсний тэргүүлэх зах зээлийн судалгаа, стратеги төлөвлөлтийн 30 гаруй компанийн 60 гаруй гадаадын мэргэжилтэн, төлөөлөгчид хүрэлцэн ирж, бизнесийн өсөлтийг бий болгох арга барил, чиг хандлагын талаар хэлэлцэв.
2018 ОН
ISO20252:2019 СТАНДАРТЫН ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛЭЛТ ХИЙГДЭВ
Олон улсын судалгааны стандартын гэрчилгээ олгох байгууллагаар баталгаажуулж, ISO20252:2019 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэв
2020 ОН
Стратеги, бодлогын судалгааны суурь тавигдав.
Улс орны томоохон асуудлын суурь судалгаа, стратегийн зөвлөмж, шийдэл боловсруулах чиглэлийн суурь тавигдав.
2022 ОН
2002 ОН
ОУ-ЫН ХӨГЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУДТАЙ ХАМТАРЧ ЭХЛЭВ.
Олон улсын байгуулагуудтай хамтран ажиллаж, судалгаа шинжилгээний арга аргачлалаа олон улсын стандартад хүргэлээ.
2007 ОН
СУДАЛГААНЫ ОЛОН УЛСЫН ESOMAR СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЭВ.
ESOMAR-ын ёс зүйн кодыг дагаж мөрдөн харилцагчдын судалгааны мэдээллийг чандлан хадгалдаг болохоо батлан харууллаа.
2009 ОН
МЯНГАНЫ СОРИЛТЫН САНГИЙН ГОЛ ГҮЙЦЭТГЭГЧ БОЛОВ.
Мэргэжлийн Боловсрол Сургалтын Төслийг хэрэгжүүлэгч Мянганы Сорилтын Сангийн гол гүйцэтгэгч компаниар шалгарлаа.
2011 ОН
ISO 20252:2012 СТАНДАРТЫГ БАТЛУУЛАВ.
Олон улсын судалгааны ISO 20252:2012 стандартыг албан ёсны эрхтэйгээр худалдан авч СХЗГ-тай хамтран ажиллаж үндэсний стандарт болгон батлууллаа.
2013 ОН
ТҮҮВРИЙН БОЛОН МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛАЛТЫН ҮЙЛ ЯВЦЫГ REAL TIME ХЯНАХ СИСТЕМИЙГ НЭВТРҮҮЛЭВ
Таблет болон бусад ухаалаг төхөөрөмж ашиглан судалгааны мэдээлэл цуглуулалтыг хийж гүйцэтгэх технологийн цогц шийдлийг нэвтрүүлэв.
2014 ОН
КОМПАНИ ӨРГӨЖИЖ ШИНЭ ОФФИСОО АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА.
MMCG компанийн үйл ажиллагаа өргөжин тэлж дахин шинэ оффистоо орлоо. Уг оффистоо фокус бүлгийн ярилцлагын өрөөг ашиглалтад орууллаа. Мөн мэдээлэл цуглуулалтын албыг байгуулав.
2015 ОН
ОРЧИН ҮЕИЙН СУДАЛГААНЫ NEUROSENSORY ТЕХНОЛОГИЙГ НЭВТРҮҮЛЭВ
Хэрэглэгч видеонд хэр анхаарал төвлөрч байгаа (Eye tracking) болон сэтгэл хөдлөл (Emotion Measurement) хэр их бий болж байгааг тусгай төхөөрөмжийн тусламжтай хэмждэг технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэв.
2017 ОН
МОНГОЛД АНХ УДАА “CMO СУДАЛГАА”-Г ХИЙЖ ГҮЙЦЭТГЭВ
Олон улсад хийгддэг “CMO судалгаа”-г Монголын "ТОП 50" байгууллагын маркетингийн албаны захирлуудыг хамруулан хийж, “Smart 2018” маркетингийн салбарын чуулганд танилцуулав.
2019 ОН
МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛАЛТЫН ЦАХИМ ШИЛЖИЛТИЙГ ХИЙВ
Дэлхий нийтээр тархсан цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор судалгааны мэдээлэл цуглуулалтыг 100 хувь онлайн горимд шилжүүлж ажиллаж эхэллээ.
2021 ОН
MMCG REBRANDING ХИЙЖ АЛСЫН ХАРАА, ЭРХЭМ ЗОРИЛГОО ШИНЭЧЛЭВ

2002-2021 хооронд

Хэрэгжүүлсэн төслийн тоо

785

Судалгаанд хамрагдсан

26,800
ААНБ-ын тоо
625,519
Иргэний тоо
186,673
Өрхийн тоо

Зохион байгуулсан

1,324
ФБЯ-ын тоо
9,363
ГЯ-ын тоо
* ФБЯ-Фокус бүлгийн ярилцлага
* ГЯ-Ганцаарчилсан ярилцлага

Хамтын ажиллагаа

Нийгэм, эдийн засаг, бизнесийн судалгааны чиглэлээр хамтран ажилладаг байгууллагууд.