Судалгаанаас стратегийн шийдэлд
Компанийн түүх
MMCG REBRANDING ХИЙЖ АЛСЫН ХАРАА, ЭРХЭМ ЗОРИЛГОО ШИНЭЧЛЭВ
2021 ОН
МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛАЛТЫН ЦАХИМ ШИЛЖИЛТИЙГ ХИЙВ
Дэлхий нийтээр тархсан цар тахлын нөхцөлт байдалтай холбоотойгоор судалгааны мэдээлэл цуглуулалтыг 100 хувь онлайн горимд шилжүүлж ажиллаж эхэллээ.
2019 ОН
МОНГОЛД АНХ УДАА “CMO СУДАЛГАА”-Г ХИЙЖ ГҮЙЦЭТГЭВ
Олон улсад хийгддэг “CMO судалгаа”-г Монголын "ТОП 50" байгууллагын маркетингийн албаны захирлуудыг хамруулсан хийж, “Smart 2018” маркетингийн салбарын чуулганд танилцуулав.
2017 ОН
ОРЧИН ҮЕИЙН СУДАЛГААНЫ NEUROSENSORY ТЕХНОЛОГИЙГ НЭВТРҮҮЛЭВ
Хэрэглэгч видеонд хэр анхаарал төвлөрч байгаа (Eye tracking) болон сэтгэл хөдлөл (Emotion Measurement) хэр их бий болж байгааг тусгай төхөөрөмжийн тусламжтай хэмждэг технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэв.
2015 ОН
КОМПАНИ ӨРГӨЖИЖ ШИНЭ ОФФИСОО АШИГЛАЛТАНД ОРУУЛЛАА.
MMCG компанийн үйл ажиллагаа өргөжин тэлж дахин шинэ оффистоо орлоо. Уг оффистоо фокус бүлгийн ярилцлагын өрөөг ашиглалтанд орууллаа. Мөн мэдээлэл цуглуулалтын албыг байгуулав. Мөн мэдээлэл цуглуулалтын албыг байгуулав. Зар сурталчилгааны контентыг тестлэх EYE TRACKING технологийг нэвтрүүллээ.
2014 ОН
ТҮҮВРИЙН БОЛОН МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУЛЛАЛТЫН ҮЙЛ ЯВЦЫГ REAL TIME ХЯНАХ СИСТЕМИЙГ НЭВТРҮҮЛЭВ
Таблет болон бусад ухаалаг төхөөрөмж ашиглан судалгааны мэдээлэл цуглуулалтыг хийж гүйцэтгэх технологийн цогц шийдлийг нэвтрүүлэв.
2013 ОН
ISO 20252:2012 СТАНДАРТЫГ БАТЛУУЛАВ.
Олон улсын судалгааны ISO 20252:2012 стандартыг албан ёсны эрхтэйгээр худалдан авч СХЗГ-тай хамтран ажиллаж үндэсний стандарт болгон батлууллаа.
2011 ОН
МЯНГАНЫ СОРИЛТЫН САНГИЙН ГОЛ ГҮЙЦЭТГЭГЧ БОЛОВ.
Мэргэжлийн Боловсрол Сургалтын Төслийг хэрэгжүүлэгч Мянганы Сорилтын Сангийн гол гүйцэтгэгч компаниар шалгарлаа.
2009 ОН
СУДАЛГААНЫ ОЛОН УЛСЫН ESOMAR СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЭВ.
ESOMAR-ын ёс зүйн кодыг дагаж мөрдөн харилцагчдын судалгааны мэдээллийг чандлан хадгалдаг болохоо батлан харууллаа.
2007 ОН
ОУ-ЫН ХӨГЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУДТАЙ ХАМТАРЧ ЭХЛЭВ.
Олон улсын байгуулагуудтай хамтран ажиллаж, судалгаа шинжилгээний арга аргачлалаа олон улсын стандартад хүргэлээ.
2002 ОН
2022 ОН
БОДЛОГЫН СУДАЛГААГ ХИЙЖ ЭХЛЭВ
2020 ОН
ISO20252:2019 СТАНДАРТЫН ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛЭЛТ ХИЙГДЭВ
Олон улсын судалгааны стандартын гэрчилгээ олгох байгууллагаар баталгаажуулж, ISO20252:2019 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэв
2018 ОН
АЗИ, НОМХОН ДАЛАЙН ЗАХ ЗЭЭЛИЙН СУДАЛГААНЫ IX ЧУУЛГАНЫГ МОНГОЛД ЗОХИОН БАЙГУУЛАВ
15 орны дэлхийн болон бүс нутаг, үндэсний тэргүүлэх зах зээлийн судалгаа, стратеги төлөвлөлтийн 30 гаруй компанийн 60 гаруй гадаадын мэргэжилтэн, төлөөлөгчид хүрэлцэн ирж, бизнесийн өсөлтийг бий болгох арга барил, чиг хандлагын талаар хэлэлцэв.
2016 ОН
ХЭВЛЭМЭЛ ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ ҮР НӨЛӨӨГ ХЭМЖИХ EYE TRACKING ТЕХНОЛОГИЙГ НЭВТРҮҮЛЭВ
Хүний нүдний хөдөлгөөн бүрийг бүртгэж, хэмжилт хийдэг шинэлэг дэвшилтэт технологийг нэвтрүүлэв.
2015 ОН
ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ СУДАЛГААГ 72 ЦАГТ ХИЙХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЭВ
Үүрэн холбооны сүлжээ нэвтэрсэн бүх сум, сууринд хүрч үндэсний хэмжээний судалгааг 72 цагт хийх боломжтой утсаар судалгаа авах CATI төвийг ашиглалт оруулав.
2014 ОН
IPSOS КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА.
Дэлхийл 2-т ордог IPSOS компанитай судалгаа шинжилгээг хөгжүүлэх стратегийн түншлэл тогтоов. Мөн Монголын маркетингийн судлагааны ассоциаци үүсгэн байгуулж, Ази номхон далайн орнуудын судалгааны хороонд гишүүнээр элсэв.
2012 ОН
ФОКУС БҮЛГИЙН ЯРИЛЦЛАГЫН ӨРӨӨГ АШИГЛАЛТАНД ОРУУЛАВ.
Мэргэжлийн Боловсрол Сургалтын Төслийг хэрэгжүүлэгч Мянганы Сорилтын Сангийн гол гүйцэтгэгч компаниар шалгарлаа.
2010 ОН
ОЛОН УЛСЫН СУДАЛГААНЫ БАЙГУУЛЛАГУУДТАЙ ХАМТАРЧ ЭХЛЭВ.
Олон улсын судалгааны AC Nielsen, GFK, TNS, Hankook research, Nikkei research, RESPAC зэрэг байгууллагуудтай хамтарч бизнесийн судалгааны бүтээгдэхүүнүүдийг хөгжүүлж эхэллээ.
2008 ОН
МАРКЕТИНГ БОРЛУУЛАЛТЫН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ ЭХЛЭВ
Монголын бизнесийн байгууллагуудыг судалгаа шинжилгээтэй хөгжүүлэх зорилгоор борлуулалт, маркетингийн менежер бэлтгэх мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулж эхэллээ.
2004 ОН
MMCG КОМПАНИ ҮҮСГЭН БАЙГУУЛАГДАВ.
Бизнесийн судалгааны анхны мэргэжлийн компани мэндэллээ.