Corporate brand reputation & public relations survey
Байгууллагын нэр хүнд, корпорейт брэндийн стратеги, олон нийттэй харилцах үйл ажиллагааг үнэлэх судалгаа
Компанийн нэр хүнд, эерэг имиж нь бүтээгдэхүүн, үйлчилгээнд итгэх итгэл, үнэлгээний суурь, зах зээлийн өсөлтөд гол нөлөөлөгч хүчин зүйл болдог гэж нийт CEO нарын 98 хувь үзсэн байна. Байгууллагын нэр хүнд, үйл ажиллагааны үнэлгээ нь оролцогч талууд /stakeholders/ хэрэглэгч, хувь эзэмшигчид, хамтран ажиллагсдын үнэлгээ, төсөөлөл, имиж, ойлголтоор тодорхойлогддог. Нэр хүндийн индексээ тогтмол хэмжиж, сэтгэл ханамжгүй, асуудалтай цэгүүд, сөрөг имижээ сайжруулж, харилцагч талуудтай үр өгөөжтэй харилцах стратегийн гол чиглэлүүдээ тодорхойлж, хэрэгжүүлж явах нь урт хугацааны өсөлтийн суурь юм.
Судалгааны агуулга
CORPORATE BRAND VISION
Байгууллагын алсын хараа, үнэт зүйлсээрээ холбогдсон байдал.
ОРОЛЦОГЧ ТАЛУУДАД БҮРДҮҮЛСЭН БАЙГУУЛЛАГЫН ИМИЖИЙГ ТОДОРХОЙЛОХ
Байгууллагын танигдсан байдал, байгууллагын имижийг тодруулна.
БАЙГУУЛЛАГЫН ТОДОРХОЙЛОХ ГОЛ ҮЗҮҮЛЭЛТҮҮДИЙН ТАНИГДСАН БАЙДАЛ, НЭР ХҮНД НӨЛӨӨЛӨХ ТӨВШИН
Байгууллагын үйл ажиллагааны цар хүрээг тодорхойлох гол үзүүлэлтүүдийн танигдсан түвшин, чухалчлах байдал.
CORPORATE REPUTATION INDEX (CRI)
Байгууллагын нэр хүндийн индексийг холбогдох дэд үзүүлэлтээр үнэлүүлж тооцно.
БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ ЯВДЛУУД, ЭЕРЭГ СӨРӨГ СЭТГЭГДЭЛ
Байгууллагатай холбоотой болсон үйл явдал, түүнээс үүдсэн олон нийтийн сэтгэгдлийг хэмжинэ.
БАЙГУУЛЛАГЫН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА (CSR), ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧИГЛЭЛ ТОДОРХОЙЛОХ
Өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн Нийгмийн хариуцлагын ажлуудыг үнэлэх
RADAR ANALYSIS (RA) & KEY DRIVER ANALYSIS (KDA)
Байгууллагын нэр хүндийн үнэлгээг оролцогч талууд бүрээр гаргаж, түүнд нөлөөлөгч гол хүчин зүйлсийг тодорхойлж цаашдын стратегийг гаргана
БАЙГУУЛЛАГЫН PR ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЖЛЫН ҮНЭЛГЭЭ
PR акцуудын үр өгөөжийн үнэлгээ