Skip links

IPTV хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн судалгааг олон улсын “SERVQUAL MODEL” загварыг ашиглан хийж гүйцэтгэлээ

Share This Post

Манай байгууллага судалгааны салбарт тасралтгүй 11-н жил үйл ажиллагаа явуулж ирсэн. Энэхүү олон жилийн хугацаанд бид судалгааныхаа арга, аргачлалаа тогтмол сайжруулж ирснээр өөрийн гэсэн брэнд бүтээгдэхүүнтэй болж чадсан юм.

Энэхүү брэнд бүтээгдэхүүнүүдийн нэг болох хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаагаар бид Улаанбаатар хотын орон сууцны айлуудад орчин үеийн шинэлэг технологиор дамжуулан хэрэглэгч нарт чанарыг мэдрүүлж буй Гурвалсан үйлчилгээ (IPTV, Интернэт, Суурин утас)-ний хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн индексийг олон улсад өргөн хэрэглэгддэг “ServQual Мodel”-ийг ашиглан тооцлоо. Уг аргын гол онцлог нь сэтгэл ханамжийн индексийг хэрэглэгчдийн хүлээлт буюу ач холбогдлын түвшинг одоогийн сэтгэл ханамжийн бодит нөхцөл байдалтай уялдуулан тооцдог юм.

Уг судалгаагаар бид Гурвалсан үйлчилгээг ашигладаг 2000 өрхөөс судалгааг авч 12 бүлэг, нийтдээ 84 үзүүлэлтээр хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг тодорхойлсон юм. Ингэж нарийн тодорхойлсноор хэрэглэгчид яг юун дээр сэтгэл ханамжгүй байгаа болон юун дээр сэтгэл ханамжттай байгааг нарийн мэдэх боломжтой юм. Мөн уг судалгааны нэг онцлог болох хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг нийт зах зээлийн хувьд өрсөлдөгч байгууллагын хэрэглэгчдийн сэтгэл ханамжтай хамт тодорхойлсон нь өрсөлдөгчөөсөө юугаараа давуу талтай байгаа, юугаараа сул талтай байгааг мэдэх боломж бүрдсэн юм.

Орчин үед хүмүүс хэрэглээндээ сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий бүтээгдэхүүнийг асар өндөр хурдацтай нэврүүлж буй өнөө үед  бид энэ салбарын судалгааг амжилттай зохион байгуулсан нь энэ төрлийн бүтээгдэхүүнийг Монголын хэрэглэгчдийн хэрэглээнд нийцүүлж, улам илүү сайжруулахад чухал мэдээллийн эх үүсвэр байх болно хэмээн Захиалагчийн зүгээс онцоллоо.

—————— ДОЛОО ХЭМЖИЖ, НЭГ ОГТОЛ ——————

Subscribe To Our Newsletter

Get updates and learn from the best

Бусад мэдээ