Skip links

MMCG компани санаачлан Маркетинг, олон нийтийн санаа бодол, социологийн судалгааны олон улсын ISO 20252:2012 стандартыг үндэсний стандарт болгон батлууллаа.

Share This Post

Аливаа үйл ажиллагааны төлөвлөгөө, төсөл, хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, үнэлэлт дүгнэлт өгөх, цаашдын чиглэлийг тодорхойлоход мэргэжлийн түвшинд сайтар боловсруулсан судалгаа шинжилгээний мэдээлэл чухал ач холбогдолтой байдаг. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын эдийн засгийн өсөлт эрчимжиж, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдэж, бизнесийн үйл ажиллагаа өргөжснөөр бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид, хандивлагчдын зүгээс судалгаа шинжилгээний ажилд өндөр ач холбогдол өгч эхэлж байна. Энэ хэрээр маркетингийн болон нийгмийн судалгааны эрэлт хэрэгцээ нэмэгдэж, түүнийг дагаад энэ чиглэлийн судалгаа, зөвлөх үйлчилгээний аж ахуйн нэгж, байгууллагын тоо харьцангуй нэмэгдэж байна. Гэтэл энэ чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагууд судалгааны ажлын туршлага дутмаг, онолын чиглэлд анхаарсан, мэргэжлийн стандарт, ёс зүйг баримтлахгүй байгаа нь судалгаа шинжилгээний ажлын нэр хүнд, түүнд өгөх ач холбогдол буурахад хүргэж байна.

Маркетингийн судалгаа зөвлөх үйлчилгээний MMCG компаниас энэхүү байдалд дүгнэлт хийж, Олон улсын стандартын байгууллагад хандан ISO 205252:2012 стандартыг албан ёсны эрхтэйгээр худалдан авч, үндэсний стандарт болгон батлуулах чиглэлээр СХЗГ-тай хамтран ажиллаж, уг стандартыг Стандартын үндэсний зөвлөлийн 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хурлаар хэлэлцүүлэн батлууллаа.

MMCG компани нь 2002 онд байгуулагдсан, маркетингийн болон нийгмийн судалгаа, зөвлөх үйлчилгээний мэргэжлийн анхдагч, тэргүүлэгч компани бөгөөд сүүлийн 10 жилийн хугацаанд 70 орчим салбарын 240 гаруй судалгаа, зөвлөх үйлчилгээний ажлыг гүйцэтгээд байна. Мэргэжлийн анхдагч, тэргүүлэгч компанийн хувьд нийгмийн хариуцлагаа ухамсарлан Монгол Улсын энэ салбарын хөгжлийг олон улсын түвшинд хүргэхийг зорин ажиллаж, анхны алхамаа хийгээд байна.

Олон улсын түвшинд судалгаа шинжилгээний зах зээл 33.5 тэрбум доллар эргэлдэж байгаа бөгөөд АНУ-ын нийт экспортын 2 хувийг энэ салбар эзэлж байх жишээтэй. Олон улсын хандивлагч байгууллагууд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн 10 хүртэлх хувь зөвлөх үйлчилгээ, мониторинг үнэлгээний ажилд зарцуулагддаг. Монгол Улсад хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн нилээд хувь нь зөвлөх үйлчилгээний зардалд зарцуулагддаг билээ. Тиймээс тэрхүү төсөл хөтөлбөрийн судалгаа шинжилгээг Дэлхийн стандартад нийцүүлэн хийх боломжийг энэхүү стандарт маань бидэнд олгож байгаа билээ. Нөгөө талаар үндэсний компаниуд маань олон улсын түвшинд гарч ажиллах, олон улсын түвшинд нэг хэлээр ярьдаг болоход энэхүү стандарт чухал хувь нэмэр үзүүлнэ гэдэгт бид итгэлтэй байна.

Subscribe To Our Newsletter

Get updates and learn from the best

Бусад мэдээ