Skip links

MMCG КОМПАНИ ОЛОН УЛСЫН НЭР ХҮНДТЭЙ ШАГНАЛ ХҮРТЛЭЭ

Share This Post

 Манай компани Менежментийн зөвлөх үйлчилгээний салбарт ажиллаж буй байгууллага, зөвлөхүүдэд олгодог Габриел АльСалемийн сангийн нэрэмжит олон улсын нэр хүндтэй шагналыг Украйн улсын нийслэл Киев хотноо 2014 оны 2 дугаар сарын 1-нд болсон сангийн шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа, бага хурлын үеэр гардан авлаа. MMCG компанийн хувьд “Зөвлөх үйлчилгээний бизнест үнэтэй хувь нэмэр оруулсан байгууллага” гэсэн номинациар энэхүү шагналыг хүртсэн юм. Габриель Аль Салемийн нэрэмжит сан болон олон улсын үнэлгээний хороо MMCG компанийн зүгээс олон улсын мэргэжлийн стандарт, ёс зүйн хэм хэмжээг Монгол Улсын маркетингийн болон нийгмийн судалгаа, зөвлөх үйлчилгээний салбарт нэвтрүүлэх замаар салбарын нэр хүнд, ач холбогдлыг нэмэгдүүлэх чиглэлээр хийж буй ажлуудыг өндрөөр үнэлэн энэхүү шагналыг олгосон юм.

    Габриел Аль Салемийн нэрэмжит сангийн шагнал гардуулах ажиллагаа бага хурал 3 дахь жилдээ “ХИЛ ХЯЗГААРГҮЙ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ: Хайрцагны гадна сэтгэх нь” сэдэвтэйгээрзохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаагийн арга хэмжээг сан, Украйны Менежментийн Зөвлөхүүдийн Институт болон  Европын Сэргээн Босголт Хөгжлийн банк хамтран зохион байгууллаа. Энэ удаагийн шалгаруулалтад 14 орны 41 зөвлөх үйлчилгээний байгууллага, компани өрсөлдсөн байна.

    Энэхүү шагнал нь Монголын үндэсний зөвлөхүүд олон улсын мэргэжлийн болон ёс зүйн стандарт, хэм хэмжээнд нийцсэн үйлчилгээг олон улсын түвшинд “Хил хязгааргүйгээр” үзүүлж чадахуйц түвшинд хүрч байгааг илтгэн харуулсан үйл явдал боллоо гэж бид үзэж байна.

Subscribe To Our Newsletter

Get updates and learn from the best

Бусад мэдээ