Skip links

ШАТАХУУН ТҮГЭЭХ СТАНЦЫН ХЭРЭГЛЭГЧИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СТАНДАРТЫН ХЭРЭГЖИЛТ: ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН НҮДЭЭР

Share This Post

Харилцагчийн үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулах нь шатахуун түгээх салбарын гол өрсөлдөх хүчин зүйл болж байна. Энэ хүрээнд нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг шатахуун түгээх станцуудын үйлчилгээний стандартын хэрэгжилт, ажилтнуудын харилцаа, мэдлэг, хувцаслалт, гадаад орчны нөхцөл байдал зэргийг хамарсан иж бүрэн үнэлгээний судалгаа хийж гүйцэтгэлээ.

 

Судалгааг Улаанбаатар хотын нийт 50 шатахуун түгээх станцад нууцлаг худалдан авалт хийх замаар гүйцэтгэж, мөн ажилтнуудтай гүнзгийрүүлсэн ярилцлага хийсэн.

 

ГОЛ ҮР ДҮНГЭЭС ОНЦЛОХ НЬ:

Үйлчлүүлэгчийн байр сууринаас дараах нийтлэг ажиглалтууд гарсан. Үүнд:

  • ШТС-ын ажилтнуудын тал нь угталт, мэндчилгээг орхигдуулсан.
  • Ажилтнуудын талаас илүү хувь нь ямар төрлийн шатахуун авах талаар асуугаагүйгээр шууд АИ-92 төрлийн шатахуун хийсэн.
  • ШТС-ын ажилтан бохь зажлах, юм идэх, бүдүүлэг үг хэлэх тохиолдол харьцангуй бага байна.
  • Нөгөө талаасаа ажлын ачаалал, үйлчлүүлэгчдийн зохисгүй харилцаа, гадаа хэт халуун эсхүл хэт хүйтэн байх, интернэтийн сүлжээ унах зэрэг асуудал тулгарч байгаа нь сайн үйлчилгээ үзүүлэхэд саад учруулж байгаа юм.

 

Өөрөөр хэлбэл, энэхүү судалгаа нь нэг талаасаа үйлчлүүлэх, нөгөө талаасаа ажилтнуудын санаа бодол, хүлээлтийг харьцуулан дүгнэж байгаа тул үйлчилгээний стандартын хэрэгжилтийг улам бүр сайжруулахад бодит мэдээлэл болж чадаж байгаа юм

 

 

Subscribe To Our Newsletter

Get updates and learn from the best

Бусад мэдээ