Skip links

ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН САЛБАРЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ПРОЦЕССЫН ҮНЭЛГЭЭНИЙ СУДАЛГААГ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЛЭЭ.

Share This Post

Монгол улс нь импортын бараа, бүтээгдэхүүнээс ихээхэн хамааралтай улс бөгөөд тээвэр, логистикийн үйлчилгээний найдвартай, үр ашигтай байдал нь эдийн засгийн тогтвортой байдалд чухал нөлөөтэй. Иймээс тус салбарын үйлчилгээний чанар, дотоод үйл явцын бодит байдлыг ил тод, дата суурьтайгаар үнэлэх нь ач холбогдолтой юм.

Энэ хүрээнд Эм Эм Си Жи ХХК нь тээвэр, логистикийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын үйлчилгээний өнөөгийн процессыг бүх шатанд задлан шинжилж, дотоод зохион байгуулалт, ажилтны гүйцэтгэл, харилцагчийн сэтгэл ханамж зэрэг гол хүчин зүйлсийг хамарсан иж бүрэн судалгаа хийж гүйцэтгэлээ.

Судалгаа нь:

  • Үйлчилгээний сул болон давуу талыг дотоод (үйлчилгээ үзүүлэгчийн зүгээс) болон гадаад (үйлчлүүлэгчийн зүгээс) өнцгөөс системтэй үнэлэх боломжийг бүрдүүлэх,
  • Компанийн дотоод процесс, бүтэц зохион байгуулалтыг оновчлох,
  • Үйлчлүүлэгчдэд хүргэх үнэ цэнийг нэмэгдүүлэх,
  • Салбарын үр ашиг, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх суурь дүгнэлт, шийдэлд хүрэхэд бодитой хувь нэмэр оруулсан юм.

Subscribe To Our Newsletter

Get updates and learn from the best

Бусад мэдээ