Skip links

ХЭРЭГЛЭГЧДИЙГ СЕГМЕНТЧИЛЭН ЯЛГААТАЙ БҮТЭЭГДЭХҮҮН, ҮЙЛЧИЛГЭЭГ САНАЛ БОЛГОХ НЬ ИЛҮҮ ЧУХАЛ БОЛЖ БАЙНА.

Share This Post

Нийгмийн өөр өөр үе шатанд амьдарч буй хүмүүсийн үнэт зүйл, тулгамдаж буй асуудал, технологийн хэрэглээ, хүлээлт нь хоорондоо эрс ялгаатай байдаг. Энэхүү судалгаа нь Монголын хүн амыг насны бүлэг, төрсөн он, нийгэм-эдийн засгийн мөчлөгөөр нь сегментчилэх замаар хэрэглэгч төвтэй бүтээгдэхүүн, үйлчилгээний шийдэл боловсруулах суурь судалгаа байсан юм.

Уг ажлыг mobile diary болон фокус бүлгийн ярилцлага зэрэг чанарын судалгааны аргуудыг хослуулан гүйцэтгэсэн.

Судалгааны үр дүнгээс:

  • 14–22 нас: Дижитал орчинд төрж өссөн, шинэлэг бүхэнд хурдан хариу үзүүлдэг хэрэглэгчид. Өөрийн хүсэлд нийцүүлэн тохируулах боломжтой, дата төвтэй багц илүү сонирхлыг нь татдаг.
  • 23–40 нас: Амьдралын хамгийн ачаалалтай үе: ажил, гэр бүл, санхүүгийн олон сорилт давхацсан байдаг. Ашиглалт өндөртэй, үнэ цэнийн харьцаа сайн багцад илүү сонирхолтой. Мөн урамшуулал, дата зарцуулалтын уян хатан байдал чухал байдаг байна.
  • 41+ нас: Тогтвортой хэрэглэгчид. Хүүхэд, гэр бүл, аюулгүй байдалд анхаардаг. Ойлгомжтой бүтэцтэй, хямд үнэтэй багц илүү сонирхлыг нь татдаг.

Энэхүү судалгаа нь сегмент бүрийн хэрэгцээг бүрэн хангасан бүтээгдэхүүн хөгжүүлэлт, лояалти хөтөлбөр, дата урамшууллын стратеги зэргийг боловсруулахад суурь мэдээлэл болсон бөгөөд хэрэглэгчийн бодит хэрэгцээ, хүлээлтийг ойлгоход чухал ач холбогдолтой судалгаа боллоо.

Subscribe To Our Newsletter

Get updates and learn from the best

Бусад мэдээ