Skip links

ШАТАХУУНЫ ИРЭЭДҮЙН ЭРЭЛТИЙГ ТООЦООЛЖ, ШТС-ЫН ОНОВЧТОЙ ТОО, БАЙРШЛЫГ ТОДОРХОЙЛЛОО

Share This Post

Монгол улсад хүн ам, автомашины тоо, эдийн засгийн өсөлт зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр шатахууны хэрэглээ жил бүр өсөн нэмэгдэж байна. Энэ нөхцөлд шатахуун түгээх станцын (ШТС) тоо, байршлыг хэрхэн оновчтой төлөвлөх вэ гэдэг нь салбарын хөгжилд ач холбогдолтой асуудал болсоор байна. Энэ хүрээнд манай компани нь 2030 он хүртэлх шатахууны эрэлтийн таамаглал болон ШТС-ын бодит хэрэгцээг тодорхойлох суурь судалгааг хийж, гүйцэтгэлээ.

Энэхүү судалгаа нь зөвхөн хэрэглээний дүн шинжилгээгээр хязгаарлагдаагүй бөгөөд ирээдүйн ШТС барих байршлыг стратегийн түвшинд тодорхойлох, Монгол Улсын бодлого, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын өгөгдөлд тулгуурлан оновчилсон гэдгээрээ онцлог юм.

Шатахууны эрэлт зөвхөн эдийн засгийн өсөлт бус нийгмийн хэв маяг, хэрэглэгчийн зан төлөв, бүсчилсэн хөгжлийн бодлого, бүтээн байгуулалтын хурдтай уялдан хэлбэлзэж байна.

 

 

 

Subscribe To Our Newsletter

Get updates and learn from the best

Бусад мэдээ