Манай байгууллага Японы Macromill Group компанитай хамтран сүүн хүчлийн ундааны хэрэглэгчдийн зан төлөвийн судалгааг амжилттай хийж гүйцэтгэлээ. Энэхүү судалгааны гол зорилго нь сүүн хүчлийн ундаа хэрэглэгчдийн худалдан авах зан төлөв, хэрэглээний хандлага болон онцлогийг тодорхойлох явдал байв.
Судалгааны хүрээнд Улаанбаатар хотын 15-49 насны иргэдийг хамруулан тоон судалгааны аргаар мэдээлэл цуглуулсан бөгөөд оролцогчдын хэрэглээний давтамж, худалдан авах шийдвэрт нөлөөлдөг хүчин зүйлсийг нарийвчлан шинжилсэн болно.
Сүүн хүчлийн ундаа нь хүний биед дараах ашиг тустай:
- Хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжих
- Дархлааны системийг сайжруулах
- Гэдэсний бичил орчныг тэнцвэржүүлж, жин хасахад дэмжлэг үзүүлдэг байна.
Macromill Group нь Япон улсад төвтэй, дэлхийн 90 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг тэргүүлэх зах зээлийн судалгааны компани юм. Тус байгууллага нь хэрэглэгчийн зан төлөв, зах зээлийн чиг хандлагыг шинжлэх замаар дата анализ, онлайн болон офлайн судалгааны цогц үйлчилгээ үзүүлдэг.