Skip links

АЗИЙН УЛС ОРНУУДЫН ТАЛААРХ ХАНДЛАГА, ГАДААДЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТУРШЛАГЫН ТАЛААРХ СУДАЛГААГ СОЛОНГОСЫН СУДАЛГААНЫ БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЛЭЭ.

Share This Post

Сүүлийн 5 жилийн хугацаанд Азийн ямар нэгэн орноор эрүүл мэнд болон аялал жуулчлалын зорилгоор аялсан болон ирэх жилийн хугацаанд аялахаар төлөвлөж байгаа  иргэдээс тоон судалгааны мэдээлэл цуглуулалтыг хийж гүйцэтгэлээ. Азийн орнуудын талаарх хандлага, аяллын туршлага сэтгэл ханамж болон улс орнуудын имиж ямар түвшинд байгааг тодруулахад судалгааны зорилго чиглэгдсэн юм.

Сүүлийн жилүүдэд Монголчууд гадаад улс руу аяллын зорилгоор явах байдал эрчимтэй нэмэгдэж байна. Салбар яамнаас гаргасан мэдээнээс харвал, Монголчуудын гадаад улсад аялсан тоо 2022 онд 324.467, 2023 онд нэг сая давж, 1.382.097 хүн гадаад руу аялсан бол 2024 онд давхардсан тоогоор 3.498.718 хүрчээ.  2024 онд Монголчуудын хамгийн их аялсан улсуудыг авч үзвэл Хятад, Солонгос, Япон, Вьетнам, Орос улс эхний 5-д бичигдэж байгаа бол эдгээр улсуудаас Вьетнам орныг зорих Монгол аялагчдын тоо хамгийн ихээр буюу 64% өссөн байна.

Харин 2024 оны байдлаар БНХАУ, ОХУ, БНСУ гэх мэт орнуудаас 730 мянга орчим жуулчин Монгол Улсад ирсэн байна.

 

Subscribe To Our Newsletter

Get updates and learn from the best

Бусад мэдээ