Манай байгууллага IPTV үйлчилгээний өнөөгийн байдал, хэрэглэгчдийн сэтгэл ханамж, цаашдын хэрэгцээ шаардлага, зан төлөвийг тодорхойлох, мөн үйлчилгээний лого, уриа консептыг урьдчилсан үнэлгээг хийх зорилгоор иж бүрэн судалгаа зохион байгууллаа.
Судалгааны онцлог ба аргачлал
Судалгааг тоон болон чанарын судалгааны аргачлалыг хослуулан зохион байгуулсан. Чанарын судалгааны хүрээнд 4 удаагийн бүлгийн ярилцлагыг зорилтот бүлгийн хэрэглэгчдийн дунд зохион байгууллаа. Харин тоон судалгааны хүрээнд Улаанбаатар хот болон орон нутгийн 800 өрхөөс судалгааны мэдээлэл цуглуулалтыг хийж гүйцэтгэлээ.
Шинээр нэвтрүүлэхээр төлөвлөж буй үйлчилгээний шинэ нөхцөл, логог хэрэглэгчдээр урьдчилан тестлүүлж, тэдний санал, сэтгэгдэл дээр үндэслэн бүтээгдэхүүнээ сайжруулах нь дараах давуу талтай. Үүнд:
- Хэрэглэгч төвтэй бүтээгдэхүүн хөгжүүлэлт: Үйлчилгээний хөгжүүлэлт хэрэглэгчийн бодит хүсэл, хүлээлтэд нийцэж, зах зээлийн эрэлт хэрэгцээнд илүү ойртсон.
- Сэтгэл ханамж, хэрэглээний давтамжийг нэмэгдүүлэх боломж: Урьдчилан тест хийснээр хэрэглэгчийн хүлээлтийг зөв удирдан, үйлчилгээний ашиглалтын түвшинг нэмэгдүүлэх суурь тавигдсан.
- Зар сурталчилгаа, брэнд хөгжүүлэлтийн оновчтой шийдэл: Шинэ лого болон уриа үг нь хэрэглэгчдийн анхаарал татах, хэрэглэх сэдэл төрүүлж байгаа эсэхийг судалгаагаар тодорхойлсон.
- Эцсийн бүтээгдэхүүний чанар сайжрах: Хэрэглэгчийн зүгээс илэрхийлсэн санал, шүүмжийг хөгжүүлэлтийн шатанд тусгаж, бүтээгдэхүүнийг илүү боловсронгуй болгох боломж бүрдсэн.
Энэхүү судалгаа нь байгууллагын стратеги төлөвлөлт, маркетингийн шийдвэр гаргалтад бодитой үндэс суурь болж, хэрэглэгч төвтэй хөгжүүлэлтэд чухал ач холбогдолтой юм.