Socio-economic RESEARCH TYPES
Нийгэм, эдийн засгийн судалгааны төрөл
Манай компани 2022 оны эхний байдлаар төрийн байгууллагууд, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Хүн амын сан, Хүүхдийн сан зэрэг НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг ОУБ-уудын захилгаар 224 нийгэм эдийн засгийн судалгааны төслийг хэрэгжүүлсэн.
0%
Төсөл, хөтөлбөрийн судалгаа, үнэлгээ
0%
Хяналт шинжилгээ,
үнэлгээ
үнэлгээ
0%
Салбарын суурь судалгаа болон бусад
0%
Бодлогын судалгаа, хэрэгжилтийн үнэлгээ
0%
Олон нийтийн санаа
бодлын судалгаа
бодлын судалгаа
Түгээмэл ашиглагддаг нийгэм, эдийн засгийн судалгааны төрлүүдийг дор танилцуулж байна.
Нийгэм, эдийн засгийн аливаа төсөл хөтөлбөрийг үр дүнтэй төлөвлөх, хэрэгжүүлэхэд зорилт салбар, нийгмийн бүлэг, орон нутгийн суурь нөхцөл байдлыг тодорхойлж, төсөл хөтөлбөрийн тэдгээрт үзүүлэх үр нөлөөг тооцох нь чухал байдаг.
MMCG компани 2002 оноос хойш ОУБ-уудын Монгол Улсад хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийн 60 гаруй суурь судалгааг гүйцэтгэснээр энэ төрлийн судалгааг хийх ОУ-ын арга зүйд суурилсан өөрийн гэсэн судалгааны процесс, аргачлалыг боловсруулан ашигладаг
Эдийн засаг, нийгмийн тодорхой нэг салбарыг хөгжүүлэх бодлого, шийдлийг боловсруулахад тухайн салбарын судалгааг хийдэг. Уг судалгаагаар салбарын эдийн засаг, нийгэмд үзүүлж буй үр нөлөө, салбарын гүйцэтгэлийн гол шалгуур үзүүлэлтүүд, салбар хоорондын болон олон улсын харьцуулалт, дүгнэлт, олон улсын туршлага зэрэг олон талт асуудлыг авч үздэг.
Өмнө нь судалгаа хийгдэж байгаагүй, судалгаа мэдээлэл дутмаг, шинэ тутам хөгжиж буй, олон улсад тренд болж буй салбаруудын суурь судалгааг хийж, өөрсдийгөө сориход бид үргэлж бэлэн байдаг.
Олон нийт, нийгмийн тодорхой бүлгийн тухайн асуудлын талаарх мэдлэг, хандлага, туршлага, дадал зуршлыг олж ирүүлснээр нийгэмд тогтсон хэвшмэл буруу ойлголт, дадлыг өөрчлөх үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэх боломжтой.
Бид хүний эрх, хууль, байгаль орчин, нийгмийн эрүүл мэнд, боловсрол зэрэг сэдвээр энэ төрлийн судалгааг гүйцэтгэж байсан. Туршлага мэдлэг болон зан төлөвийн эдийн засаг, нийгмийн сэтгэл зүй, нийгмийн үнэт зүйл, өөрчлөлтийн менежмент зэрэг орчин үеийн дэвшилтэт арга зүйд тулгуурлан өөрсдийн гэсэн энэ төрлийн судалгааны арга зүй системийг боловсруулан ашиглаж байна.
Төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүн, үр нөлөөг тодорхойлж, суурь үеийн шалгуур үзүүлэлттэй харьцуулж, төслийн тавьсан зорилтод хүрэхийн тулд төсөв, санхүүгийн болон бусад нөөцийг хэрхэн үр дүнтэй ашиглах, цаашид төслийн тогтвортой байдлыг хангахад юунд анхаарах шаардлагатай болохыг энэхүү судалгаагаар тодорхойлдог.
Бид төсөл хөтөлбөрийн баримт бичиг, төлөвлөгөө, явцын тайлан, үнэлгээний шалгуур үзүүлэлтийн систем зэрэгт үндэслэн төслийн үнэлгээний матрицыг боловсруулан үнэлгээ, судалгааг хэрэгжүүлдэг.
Бодлогын судалгаа бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчдад зориулан тодорхой хугацаанд, тухайн асуудлыг тогтсон арга зүйгээр шинжлэх, өмнө нь хийгдсэн судалгаа, гаргасан онолуудыг тоймлон ашиглаж бодлогын хувилбаруудын үр дагаврыг тооцоолох үйл ажиллагаа байдаг.
Бодлогын судалгаа, шинжилгээ нь бодлогын өөрчлөлт хийх замаар тодорхой нөхцөл /хувьсагч/-ийг өөрчлөхөд гарч болох үр нөлөөг таамаглан танилцуулах, асуудлыг шийдэх бодлогын хувилбаруудыг системтэйгээр танилцуулж, үнэлэхэд чиглэгддэг.
Хууль тогтоогчид төрийн бодлого, хууль тогтоомжийг гаргахдаа (i) хэрэгцээ шаардлагыг урьдчилан тандан судлах, (ii) түүний үр нөлөөг үнэлэх, (iii) хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг тооцох, (iv) хэрэгжилтэд нь хяналт шинжилгээ хийх, (v) хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх шаардлагатай байдаг.
Бид Хууль тогтоомжийн тухай хууль болон түүний дагалдан гарсан аргачлал, олон улсын туршлага, арга зүйд үндэслэн энэ төрлийн судалгаа, үнэлгээний арга зүйг боловсруулан хэрэгжүүлж байна. Тухайлбал, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг хийсэн нь анхны үнэлгээ, сайн туршлага болж, оролцогч талуудын зүгээс өндөр үнэлгээг авсан байдаг.
Аливаа зорилт, төлөвлөгөөг үр дүнтэй хэрэгжүүлж, тавьсан зорилтдоо хүрэхэд энэ төрлийн судалгаа үнэлгээг тогтмол хийж, тасралтгүй сайжруулалтыг хийх нь чухал.
Бид хяналт-шинжилгээ, үнэлгээг хийхдээ үнэн бодитой судалгаа, дүгнэлтэд тулгуурласан, ил тод, оролцоог хангасан, хараат бус байх зарчмыг баримталдаг. Үнэлгээ дүгнэлт хийж, цаашид үйл ажиллагааг сайжруулах санал зөвлөмжийг гаргаж өгөхөөс гадна оролцогч талууд цаашид өөрсдөө хянах боломжтой үнэлгээний системийг боловсруулж өгдөг. Төрийн байгууллагын хэрэглэгчийн үнэлгээ мөн энэ төрөлд хамаардаг.
Олон нийтийн санаа бодол бол нийгмийг цогцлоон бий болгох, өөрчлөхөд нөлөөлөх чухал хүч юм.
Мэргэжлийн түвшинд сайтар зохион байгуулж, олон нийтэд түгээсэн судалгааны үр дүн олон нийтийн дуу хоолойг бүгдийн анхаарлын төвд аваачих чухал хэрэгсэл болдог (wapor.org).
Асуудлыг олон нийт, шийдвэр гаргагчдын анхаарлын төвд хүргэж, нөлөөллийн лобби арга хэмжээг хэрэгжүүлэх, олон нийтийн хүлээлтэд нийцүүлэхэд Олон нийтийн санаа бодлын судалгааны мэргэжлийн байгууллага болох бид бүхэн туслах болно.
Иргэд нийгмийн тулгамдсан асуудлын талаар мэдлэг, мэдээлэл харьцангуй багатай байдаг бөгөөд шууд санал асуулгаар асуудлыг өнгөц дүгнэхэд хүрдэг.
Зөвлөлдөх санал асуулга нь нийгмийн тулгамдсан асуудлаар шийдвэр гаргахад иргэд, олон нийтийн санаа бодлыг шинэлэг, бүтээлч байдлаар ашигладаг судалгааны арга зүй, ардчиллын нэг арга хэрэгсэл юм.
Манай компани Монголд анх удаа 2015 онд Стэнфордын их сургуулийн Зөвлөлдөх ардчиллын төвийн арга зүйгээр Азийн сан, НЗДТГ-тай хамтран 2030 он хүртэл нийслэлд хэрэгжүүлэх төслүүдийг эрэмбэлэхэд Зөвлөлдөх санал асуулгыг хэрэгжүүлсэн.