Skip links

Respac группийн ерөнхийлөгч Mystery Shopping-ийн судалгааны аргын талаар манай компанийн ажилчдад сургалт хийлээ.

Share This Post

MMCG компани Respac групптэй 2011 оноос хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд үндэсний хэмжээний олон судалгаа, төслүүд дээр хамтран ажилласан юм. Энэ удаад Respacгруппийн ерөнхийлөгч Irwin Hankins компанийн ажилчдад зориулан Mystery shopping судалгааны аргын талаар сургалт хийж, цаашид энэ төрлийн судалгаан дээр хамтран ажиллахаа хэлж, компанийн ажилчид энэ төрлийн судалгааны талаар олон зүйлийг асууж мэдэж авсан юм.

MMCG компани Mystery shopping-ийн судалгааг олон байгууллагатай гэрээтэй хийж гүйцэтгэж байгаа бөгөөд өөрсдийн судалгааны аргыг илүү нарийн болгох, харилцагчдад илүү үр дүнтэй тайлан боловсруулж өгөх тал дээр маш их үр дүнтэй сургалт болж өнгөрлөө. Олон улсын стандарт, ESOMAR ёс зүйн кодын дагуу явуулдаг Монгол дахь цорын ганц судалгааны байгууллага гэдгээрээ бид үргэлж шинийг эрэлхийлж судалгааны аргаа үргэлж сайжруулж байдаг билээ.

Subscribe To Our Newsletter

Get updates and learn from the best

Бусад мэдээ