Skip links

Анхны төгсөгчдийн сэтгэгдлээс

Share This Post

Монгол улсад маркетинг, борлуулалтын ухааныг хөгжүүлэх, мэргэшсэн мэргэжилтэнг бэлтгэх, бизнесийн байгууллагуудад “Маркетинг”-ийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэх үйлсэд хүчин зүтгэж буй “MMCG” компанийн хамт олондоо гүнээ талархаж байна. Би энэ сургалтанд сууж зах зээл дээрх өрсөлдөөнд хэрхэн яаж өрсөлдөж, бизнесээ зөв авч явах, хөгжүүлэх, өөрийн брэндээ бүтээх цаашилбал үндэсний брэндийг бий болгох, идэвхжүүлэлт сурталчилгааг хамгийн оновчтойгоор хийх, хэрэглэгчдийн сэтгэл ханамж, үнэ цэнийг бий болгох гээд олон чухал зүйлсийг сурч мэдлээ. Мөн бизнесийн салбарт амжилттай ажиллаж, арвин их мэдлэг тушрлага хуримтлуулсан багш нараас бодитой жишээнүүдийг сонсож, цаашид хамтран ажиллаж, мэдсэн сурснаа солилцож байх олон найзтай болсондоо баяртай байна.

Та бүхний цаашдын ажил үйлсэд амжилт хүсье!

П.Ариунболд
МОНГОЛЭМИМПЭКС КОНЦЕРН

“MMCG” ХХК-аас зохион байгуулсан “Маркетинг, Борлуулалтын менежер бэлтгэх, мэргэшүүлэх” сургалтанд цагаа олж суралцсандаа миний сэтгэгдэл маш өндөр байгаа. Учир нь би энэхүү сургалтаас жинхэнэ маркетинг, борлуулалтын менежерийн зайлшгүй эзэмших шаардлагатай чухал мэдлэгүүдэд суралцаж, цаашид тусалж дэмжих, хамтран ажиллах олон анд найзуудтай болсондоо баяртай байна. Сургалтын хамгийн гол давуу тал нь багш нарын мэргэжлийн мэдлэг, дадлага туршлага, заах арга зүй сайтай байгаатай шууд холбоотой гэж бодож байна.
MMCG компаний нийт хамт олондоо баярлалаа.
Та бүхэндээ ажлын амжилт хүсье!

Г. Эрдэнэбулган
“Инкомнет” ХХК
Маркетинг, Бизнес төлөвлөлтийн албаны захирал

 

Subscribe To Our Newsletter

Get updates and learn from the best

Бусад мэдээ