Манай компани Америкийн топ судалгааны байгууллага болох APCO Worldwide болон Ази Номхон далайн бүсийн томоохон судалгааны байгууллага болох Research Pacific Group /RESPAC/ компаниудтай хамртан “Монгол Улсын Үндэсний Хэмжээний Судалгаа”-г 2 үе шаттайгаар зохион байгуулж байна.
Энэхүү судалгааны зорилго нь Монголын өнөөгийн нийгэмд болж буй чухал асуудлуудын талаар ард иргэдийн санал сэтгэгдэл, үзэл бодол, хандлага ямар байгааг илрүүлэх юм.
Судалгааны эхний үе шат болох чанарын судалгааныхаа хүрээнд цаг үеийн мэдээ мэдээлэл, нийгэмд болж буй үйл явдлуудад ихээхэн анхаарал хандуулдаг олон нийтээс тусгай шүүлтүүрийн дагуу сонгон шалгаруулж 3 фокус бүлгийн ярилцлагыг 2011 оны 10 сард амжилттай зохион байгуулсан. Фокус бүлгийн ярилцлагыг олон улсын стандартын түвшинд тоноглосон ярилцлагын танхимд зохион байгуулсан бөгөөд судалгааны захиалагч зочид маань тусгайлан тоноглосон хяналтын өрөөнөөс фокус бүлгийн ярилцлагыг бүрэн хянах боломжтой юм.
Уг судалгааны 2 дахь үе шат болох 1000 оролцогчийг хамруулах тоон судагаа маань 2011 оны 11 сарын 14-ний өдрөөс Улаанбаатар хот, Дархан, Эрдэнэт, Өмнөговь аймгуудад явагдаж эхлээд байна.