Skip links

“Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк”-ны BAS төсөл болон “Монос Гоо Сайхан” ХХК-ийн санхүүжилтээр гоо сайхны бүтээгдэхүүний зах зээлийн судалгаа хийлээ

Share This Post

Манай байгууллага “Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк” (EBRD)-ны TAM/BAS хөтөлбөртэй 2 дахь удаагаа хамтран ажиллалаа.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд “Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк”-ны BAS төсөл болон “Монос Гоо Сайхан” ХХК-ийн хамтын санхүүжилтээр гоо сайхны бүтээгдэхүүний төрөл болох тос, чийгшүүлэгч, нүүр цэвэрлэгчийн зах зээлийн судалгааг зах зээлийн багтаамжийн судалгаа болон хэрэглэгчийн зан төлвийн судалгаа гэсэн 2 үндсэн бүтэцтэйгээр хийж гүйцэтгэлээ.

Гоо сайхны бүтээгдэхүүнүүдийн (тос, чийгшүүлэгч, нүүр цэвэрлэгч) зах зээлийн багтаамжийн судалгааг 2008-2009 оны байдлаар импортлогчид болон үйлдвэрлэгчдийн зах зээлд эзлэх хувь хэмжээгээр тооцон гаргасан.
Харин хэрэглэгчийн зан төлвийн судалгаагаар Улаанбаатар хот дахь дотоодын болон гадаадын гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэгчдийн зан төлөв, эрэлт хэрэгцээний онцлог, зан төлвийн өөрчлөлт, худалдан авалтын шийдвэр гаргалт болон түүнд нөлөөлөгч хүчин зүйлүүдийг илрүүлж, зах зээл дэхь гол брэндүүдэд хандах хандлагыг тодорхойлсон нь энэхүү судалгааны гол онцлог байсан юм.

Subscribe To Our Newsletter

Get updates and learn from the best

Бусад мэдээ