Skip links

Манай компани Олон Улсын Санхүүгийн корпораци болон Мобифинанс ББСБ-ын захиалгаар Өрхийн санхүүгийн мөнгөн урсгалын талаарх судалгааг амжилттай хийж гүйцэтгэлээ

Share This Post

Манай компани Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран өрхийн санхүүгийн мөнгөн урсгалын талаарх томоохон судалгааны ажлыг хийж гүйцэтгэлээ.

Уг судалгааны зорилго нь өрхийн санхүүгийн хэрэглээ, орлого, зарлага санхүүгээ хэрхэн удирддаг, орлогын эх үүсвэр, хадгаламж, харилцах дансны хэрэглээ, мэдлэг, гадаад дотоод мөнгөн шилжүүлгийн хэмжээ, шилжүүлэг хийхэд түгээмэл хэрэглэгдэж буй арга хэрэгслүүдийн давуу сул талуудыг мэдэхээс гадна гар утасны хэрэглээ ямар байгааг илрүүлэхэд чиглэгдсэн бөгөөд судалгааны ажил 2011 оны 7-р сарын 5-наас 9 сарын 5-ны хооронд үргэлжилсэн.

Түүвэр судалгааны асуулгыг олон улсын санхүүгийн корпорацийн судалгааны баг урьдчилан бэлтгэж ирүүлсэн бөгөөд судалгааны асуулгыг боловсронгуй болгохын тулд бид Мобифинансын хэрэглэгчийн харилцааны мэргэжилтнүүдтэй хамтран ажилласан. Мөн асуулга болон судалгаа авах хүмүүсээ сорих үүднээс 25 өрхөд асуулгыг туршсан.

Судалгааны ажлын мэдээлэл цуглуулах ажлын хувьд хөдөө орон нутагт аймаг бүрийг хариуцсан 1 хянагч 3 судалгаа авагч бүхий нийт 18 хүний бүрэлдэхүүнтэй баг ажилласан ба нийслэлд 3 хянагч 14 судалгаа авагч бүхий баг ажилласан ба уг судалгаанд нийтдээ 35 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж богино хугацаанд амжилттай гүйцэтгэсэн. Судалгааны мэдээлэл цуглуулалтын алдаагүй байдлыг хангахын тулд ESOMAR-ийн стандарт аргачлалын дагуу 80 хувийг утсаар, 20 хувийг гэрээр шалгасны дүнд мэдээлэл цуглуулах ажиллагааны алдаагүй байдлыг хангаж чадсан юм. Мөн мэдээллийг программд оруулахдаа Cspro программыг ашигласан нь мэдээлэл оруулалтын механик болон логик алдааг хамгийн бага байлгах бололцоог олгосон. Судалгааны ажлын боловсруулалт, нарийвчилсан шинжилгээнүүдийг тоон судалгааны программ болох SPSS.17 хамгийн сүүлийн загвар дээр хийсэн юм.

Тус судалгаа нь захиалагч байгууллагуудын хувьд хэрэглэгчидтэй хэрхэн хамтран ажиллах, явуулж буй үйл ажиллагаагаа үнэлж дүгнэх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээгээ хэрхэн төлөвлөх зэрэг асуудалд бодитой хандах үндэс болсон нь судалгааны ажлын ач холбогдлыг илүү өндөр түвшинд хүргэж байгаа юм.

Subscribe To Our Newsletter

Get updates and learn from the best

Бусад мэдээ