Skip links

Монголын Мянганы Сорилтын Сантай хамтран МСҮТ-үүдийн Удирдлагын судалгааг амжилттай хийж гүйцэтгэлээ

Share This Post

Монголын Мянганы Сорилтын Сангаас хэрэгжүүлж буй “Мэргэжлийн боловсрол, сургалтын төсөл” (МБСТ)-ийн хүрээнд төсөл хэрэгжүүлж буй 10 Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв (МСҮТ) -ийн “Удирдлагын судалгаа”-г Улаанбаатар хот, 8 аймгийн хүрээнд амжилттай хийж гүйцэтгэлээ.

Уг судалгааны мэдээлэл нь МБСТ-ийн зүгээс цаашид МСҮТ-үүд ямар дэмжлэг туслалцаа үзүүлэх, хэрхэн хамтран ажиллах зэрэг зорилго чиглэл тогтоох үндэс болох юм. Мөн түүнчлэн дараа дараагийн жилүүдэд ММСС-ийн МБСТ-ийн үйл ажиллагааг үнэлэх үнэлгээнд харьцуулалт хийх боломжийг энэ жилийн судалгааны үр дүн олгож байгаа нь энэхүү судалгаа ач холбогдлыг өндөрсгөж байгаа юм.

Уг судалгааны хүрээнд:
• Сургуулийн удирдах ажилтан, багш нараас санал асуулга авах,
• Төсөл хэрэгжэж буй сургуулиудад 2010 онд Санамсаргүй түүврийн аргаар элсэн орсон элсэгчдийн мэргэжлийн чадвар, хувь хүний чадавхийг багшаар нь үнэлүүлэх,
• Санамсаргүй түүврийн аргаар элсэн орсон ангиудын мэргэжлийн хичээл хэрхэн явагддаг талаарх хичээлийн явцын ажиглах,
• Санамсаргүй түүврийн аргаар элсэгчид хичээлийн жилийн эцэст сургуульдаа суралцаж байгаа эсэх бүртгэл гэсэн 4 төрлийн цогц үйл ажиллагааг сургууль тус бүр дээр хийж гүйцэтгэсэн.

Subscribe To Our Newsletter

Get updates and learn from the best

Бусад мэдээ