Skip links

МОНГОЛ УЛСЫН ТОМООХОН УУЛ УУРХАЙН ТӨСЛҮҮДИЙН ТАЛААРХ ОЛОН НИЙТИЙН САНАА БОДЛЫГ ТОДОРХОЙЛОХ СУДАЛГААГ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЛЭЭ.

Share This Post

Энэ удаад бид Монгол Улсад хэрэгжиж буй уул уурхайн томоохон төслүүдийн талаарх олон нийтийн санаа бодлыг тодорхойлох судалгааг хийж гүйцэтгэлээ

Уг судалгааг чанарын судалгааны фокус бүлгийн ярилцлагын аргаар хийж гүйцэтгэсэн бөгөөд Улаанбаатар хотын 25-45 насны нийт 24 иргэн хамрагдаж санал бодлоо илэрхийлсэн. Судалгааны зорилго нь Монгол Улсад хэрэгжиж буй уул уурхайн томоохон төслүүдийн талаарх иргэдийн ойлголт, үйл ажиллагааных нь талаар авч буй мэдээ мэдээлэл, уул уурхайн төслүүдийн давуу, сул талын талаарх иргэдийн санаа бодлыг тодорхойлоход чиглэгдсэн юм.

Судалгааны үр дүнгээс сонирхуулахад иргэд уул уурхайн төслүүдийн талаарх сөрөг ойлголт ихтэй байдаг бөгөөд гадаадынханд ашигтай гэрээ, Монгол Улс ашиг хүртэхгүй байна зэрэг ойлголттой байсан бол эерэг талаас нь ажлын байртай болгож байна, уул уурхайн салбарын цалин өндөр, уул уурхайд ажиллаж байгаа ажилчдын хувийн амьдрал сайжирч байна, уул уурхай түшсэн аймаг, сумд хөгжиж байна зэрэг зүйлсийг онцолж байлаа.

Subscribe To Our Newsletter

Get updates and learn from the best

Бусад мэдээ