Skip links

НҮБХХ-ийн Барилгын Эрчим Хүч Хэмнэлтийн Төслийн суурь судалгааг гүйцэтгэлээ

Share This Post

Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын агаарын бохирдол нийгэмд сэтгэл зовоосон асуудлуудын нэг болсон. Үүнтэй холбоотойгоор агаарын бохирдол бууруулах ажлууд нэлээдгүй хийгдэж байгаагийн нэг нь НҮБХХ-ийн Барилгын Эрчим Хүч Хэмнэлтийн Төсөл (БЭХХТ)-ийн Эрчим хүчний хэмнэлттэй хувийн орон сууцыг иргэдэд санал болгож байгаа явдал юм.

Гэрийн хорооллын өрхүүдийн оршин суугаа орон байр нь мэргэжлийн зураг төслийн дагуу бус голдуу өөрсдийн арга барилаар барьсан байдаг нь барилгын материалын зохицол, сонголт муутайн улмаас дулааны алдагдал ихтэй болоход хүргэдэг байна. Иймээс өрхүүдийг алдагдсан дулаанаа нөхөхийн тулд гал түлэх нь ихсэж, төдий чинээ агаар бохирдуулахад нөлөө үзүүлж байгаа бөгөөд үүнийг бууруулахад уг төслийн гол зорилго оршдог билээ. Иймээс өрхүүдэд эрчим хүч хэмнэлттэй хувийн орон сууцыг мэргэжлийн инженерийн зураг төсөл, дулааны хэмнэлттэй барилгын материал, уг байшингийн үнийг төлөхөд зориулагдсан банкны зээлийн нөхцөл зэргийн хамтаар санал болгож байгаа юм. Төслийн зүгээс иргэдэд санал болгож буй уг нөхцөлүүдийг иргэд хэрхэн хүлээж авч байгаа, эдгээр нөхцөл иргэдийн амьжиргааны нөхцөлд тохиромжтой эсэх зэрэг суурь нөхцөлүүдийг тодруулсан бөгөөд эдгээр мэдээлэлд тулгуурлан төслийн үр ашгийг иргэдэд хүртээмжтэй болгох үүднээс одоогийн нөхцөлүүдийг хэрхэн өөрчлөх, цаашид ямар арга хэмжээ авснаар төслийн хэрэгжилтэнд эерэг нөлөө үзүүлж болохыг уг судалгааны хүрээнд нээн илрүүлсэн юм. Судалгааг Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудын нийт 700 өрхийг хамруулан хийсэн.

Subscribe To Our Newsletter

Get updates and learn from the best

Бусад мэдээ