Энэхүү судалгаа нь Монгол улсын гэр бүл төлөвлөлтийн болон эх барихын үйлчилгээ үзүүлдэг эмнэлэг, байгууллагуудын жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэгсэл, эх барихын болон НҮЭМ-ийн нэн шаардлагатай эмийн хүрэлцээ хангамж ямар түвшинд байгааг тодорхойлж, төслийн хэрэгжилтэд үнэлэл дүгнэлт өгөх, төсөлд хамрагдаж буй дэлхийн бусад улс орнуудтай харьцуулах, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, бодлогыг тодорхойлоход шаардлагатай мэдээллийг өгөх чухал ач холбогдолтой судалгаа болсон.
Судалгаанд Эх нялхасын эрдэм шинжилгээний төв, Улаанбаатар хотын төрөх эмнэлгүүд, эрүүл мэндийн нэгдэл, өрхийн эмнэлэг, хөдөө орон нутаг дахь бүсийн оношлогоо эмчилгээний төв, аймгийн нэгдсэн эмнэлэг, сумын эмнэлэг, аймгийн өрхийн эмнэлэг зэрэг бүхий л шатлалын эмнэлгүүд, мөн нөхөн үржихүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй хувийн болон ТББ-ын эмнэлэг, төвүүдийг хамруулан судалгааны мэдээллийг Улаанбаатар хотын 9 дүүрэг, 21 аймагт 14 хоногийн хугацаанд цуглуулсан.
Манай компанийн хувьд энэхүү судалгааны ажлыг гүйцэтгэсэн нь Эрүүл мэндийн, түүнийн дотор нөхөн үржихүйн эрүүл мэндийн салбарын судалгаа явуулах мэдлэг, туршлагаа нэмэгдүүлж, цаашид энэ чиглэлд ажиллах чадавхийг бүрдүүлсэн чухал ажил боллоо гэж бид дүгнэж байна.