“Imperial Tobacco Group” компани нь Монголын тамхины зах зээл дээр өөрийн шинэ брэндийн Rodeo, Brilliant, Golden Gate, Fortuna, Paramount тамхинуудыг нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд 2009 оны 08 сарын сүүлээр тус компанийн Олон улсад нээлттэй зарласан зах зээлийн судалгааны тендерт манай компани гадаад, дотоодын олон судалгааны агентуудтай өрсөлдсөний үр дүнд ялалт байгуулан гүйцэтгэгчээр нь сонгогдож ажилласан.
“Imperial Tobacco Group” компанийг монголд зарагдаж буй сэнсэн шүүртэй “West” брэндийн тамхиар нь хэрэглэгчид сайн мэдэх байх. Энэхүү судалгаагаар тус компани дунджаас доогуур үнийн сегментэд шинэ тамхи гаргахын тулд уг сегментэд хамрагдах хэрэглэгчийн дунд “PACK test” чанарын судалгааг явуулсан. Бид энэхүү судалгааны ажлыг хямд үнэтэй тамхи татах сонирхолтой “Улаан шонхор”, “LD” татдаг хүмүүсийг цуглуулж тэднээр үнэлүүлэх байдлаар судалгааны ажлыг явуулж зорилтод хэрэглэгчдийн үзэл бодлыг үйлдвэрлэгчид нь хүргэсэн.
Өөрөөр хэлбэл, ямарч хүн бүтээгдэхүүнийг худалдан авахдаа эхлээд сав баглаа боодлоор нь л дүгнэлт хийдэг. Тиймээс сав баглаа боодлынх нь харагдах байдалд тулгуурлан зорилтод хэрэглэгчийн бүлэг бүтээгдэхүүний амт, чанар, хатуулаг, хайрцагны өнгө, дизайн зэргийг хэрхэн хүлээн авч байна, үнийн хувьд хэдэн төгрөгний бүтээгдэхүүн шиг харагдаж байна, дэлгүүрт ийм бүтээгдэхүүн байвал та худалдаж авах уу гэх мэт нэг дор маш олон хэрэгтэй мэдээллийг авч чадаж байгаагаараа энэ судалгаа их сонирхолтой, үр дүнтэй болсон.
Нийтдээ 5 төрлийн тамхины хайрцагт хандах хандлагыг судалсан. Тухайлбал, тэдгээр 5 тамхины 3 нь Монголын зах зээлд огт амжилт олохгүй болох нь судалгаагаар тогтоогдсон. Зардал чирэгдэл гаргаж зах зээлд нийлүүлснийхээ дараа хэрэглэгчид хүлээж авахгүй бүтээгдэхүүн байсныг нь ойлгож алдагдал хүлээхийн оронд урьдчилаад бага зардлаар эрсдэлээ бууруулах бололцоо олгодгоороо “PACK test” судалгаа нь үйлдвэрлэгч, импортлогч нарын үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой юм.