Монгол Улсын Нийгмийн халамжийн тухай хуулийг шинэчлэн батлахтай холбоотойгоор Орлогыг Орлуулан Тооцох аргаар өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох зөвлөх үйлчилгээний ажлыг НХХЯ-ны захиалгаар хийж гүйцэтгэлээ. Энэхүү зөвлөх үйлчилгээний ажил нь Монгол Улсын хэмжээнд бүх айл өрхүүдийг хамруулан өрхийн амьжиргааны түвшинг үнэлж, нийгмийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхүүдийг тодорхойлох үндэсний хэмжээний, салбар хооронд ашиглагдах цахим мэдээллийн санг бий болгож зорилготой юм.
Манай байгууллага ХОВД аймгийн 17 суманд 73-н хүний бүрэлдэхүүнтэйгээр 16589 өрхөөр зочилж, 59492 иргэний мэдээллийг цуглуулан ажиллаа. Зөвлөх үйлчилгээний ажлыг гүйцэтгэхдээ өрхүүдээр зочилж батлагдсан асуулгын маягтын хүрээнд ярилцлага хийн, нөхцөл байдалд үнэлэлт өгч, бичиг баримтын тулгалт хийх байдлаар мэдээллийг цуглуулж, мэдээллийн системд оруулан гарсан алдаа зөрчлийг арилган захиалагчид хүлээлгэн өгсөн.
Энэ ажил нь Монгол Улсын бүх өрхүүдийг хамруулан хийгдэж байгаа учир хүн хүч, техник хангамж нилээд шаардсан ажил болсон юм.