Манай компани Монголын томоохон гурил үйлдвэрлэгч компанитай хамтран Улаанбаатар хотын өрхүүдийн гурилын хэрэглээний зан төлвийн судалгааг 2013 оны 1 сарын 28-аас 2013 оны 2 сарын 28-ыг хүртэлх хугацаанд амжилттай зохион байгууллаа.
Энэхүү судалгаа нь гурилаа зуурч, бэлтгэн хоолоо хийдэг өрхүүдийн гурилын хэрэглээний хандлага, худалдан авалт, хэрэглээний зан төлөв, цаашдын хүлээлт болон гурилын шинэ савлагаанд /Pack/ өгч буй үнэлгээ зэргийг тодорхойлоход чиглэгдсэн юм.
Чанарын судалгаагаар өрхүүдийн гурилын хэрэглээний хандлага, худалдан авалт, цаашдын хүлээлт зэргийг судлан тодорхойлоод зогсохгүй зах зээлд шинээр нэвтрүүлэхээр зорьж буй Улаанбаатар гурил брэндийн сав баглаа боодлын тест /Pack test/-ийг мөн хийсэн.
Сав баглаа боодол бол хэрэглэгч бүтээгдэхүүнийг худалдаж авах сэдлийг өдөөх хамгийн чухал зүйл байдаг. Ийнхүү хэрэглэгчдийнхээ үзэл бодлыг сонссоны үндсэн дээр бүтээгдэхүүнийхээ сав баглаа боодлоо шинэчилж байгаа нь зорилтот хэрэглэгчиддээ хүрч чадсан бүтээгдэхүүн гаргахад маш чухал ач холбогдолтой юм.