“MMCG” ХХК-ийн “Mаркетинг, борлуулалтын менежер бэлтгэх, мэргэшүүлэх сургалт”-нд сууснаар практикаас олж авсан мэдлэгээ онолын мэдлэгтэйгээ хослуулан бизнест хэрхэн үр дүнтэй ашиглах, мөн өөрийгөө хэрхэн зөв таньж, нөөц бололцоогоо бүрэн дүүрэн ашиглах талаар сурлаа. Энэхүү сургалтанд бизнесийн бүхий л салбарт хүчээ сорьж буй хүмүүсийн дадлага туршлагаас суралцах боломжтой байсан нь мэдлэгээ тэлэхэд чухал нөлөө үзүүлсэн билээ. Сургалтын хамгийн гол давуу тал нь уг компаниар дамжуулж ажлын байранд зуучлуулсан бөгөөд одоо “Хаан хүнс” ХХК-д менежерээр ажиллаж байна. Иймд нийт төгсөгчиддөө болон “MMCG”-ын нийт хамт олонд баярласан талархаснаа илэрхийлэхийн ялдамд цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье.
Владимир Зоригт
“Хаан хүнс” ХХК –н менежер