Skip links

Уул уурхайн тоног төхөөрөмж, Хүнд даацын ачааны автомашин, 15КВ-аас дээш чадал бүхий цахилгаан үүсгүүрийн импортын зах зээлийн багтаамжийн судалгаа

Share This Post

БНСУ-н хөрөнгө оруулалттай CAMS ХХК-ийн захиалгаар “Импортын зах зээлийн багтаамжийн судалгаа”-г 2008-01-15 аас 2008-02-20 хооронд нийт 36 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэлээ. Уг судалгаа нь ерөнхий байдлаар дараах төрлийн бүтээгдэхүүнүүдийн хүрээнд хийгдсэн.

• Уур уурхайн тоног төхөөрөмж /судалгаанд хамаарах хугацаа 2003-2008/
• Хүнд даацын ачааны автомашин /судалгаанд хамаарах хугацаа 2003-2008/
• 15 kw-аас дээш чадал бүхий цахилгаан үүсгүүр /судалгаанд хамаарах хугацаа 2007-2008/
Уг бүтээгдэхүүнүүд нь дотооддоо үйлдвэрлэгддэггүй учир зах зээлийн багтаамж нь зөвхөн импортоор тодорхойлогддогоороо онцлогтой. Импортын зах зээлийн багтаамжийн судалгаа нь зах зээлд оролцогч буюу импортлогч тус бүрийн хувьд импортын тоо хэмжээ, мөнгөн дүнгээрээ маш тодорхой гарсан нь захиалагч талын талархалыг хүлээсэн.
Мөн энэхүү судалгааны бас нэгэн онцлог нь 2007 онд хийсэн судалгааны үр дүн дээр нэмэлт байдлаар шинэчлэн судалснаараа 6 жилийн үр дүн дээр прогноз хийх бололцоо олгосон онцлогтой.
Уул уурхайн тоног төхөөрөмж болон хүнд даацын ачааны автомашины хувьд жил ирэх тусам импортын хэмжээ, мөнгөн дүн нэмэгдсээр байна. Зөвхөн 2008 оны хувьд тоног төхөөрөмж, автомашины зах зээлд нийт 500 гаруй аж ахуйн нэгж 1000 гаруй хувь хүн оролцсон байгаа нь өмнөх оноос 1.5 дахин нэмэгдсэн байгаа юм.
Судалгаа тус бүр нь дараах байдлаар бүтээгдэхүүн тус бүрээрээ задарч байгаа.

Уур уурхайн тоног төхөөрөмж /2003-2008/
• Экскаватор
• Ачигч
• Өрмийн машин
• Бульдозер
• Замын индүү
• Грейдер
• Уул уурхайн зориулалтын ачааны автомашин
Хүнд даацын ачааны автомашин /2003-2008/
• Самосвал
• Ачааны машин
• Чирэгч толгой
• Цистерн
• Автокран
• Автобетон зуурагч
15 kw-аас дээш чадал бүхий цахилгаан үүсгүүр /2007-2008/
• 75 kw-аас ихгүй
• 75-375 kw
• 375 kw-аас их
• Оч асаагуурт цахилгаан үүсгүүр*

Subscribe To Our Newsletter

Get updates and learn from the best

Бусад мэдээ