Skip links

Шинэчлэн батлан хэрэгжүүлж буй Төсвийн тухай хуулийн талаарх оролцогч талуудын ойлголт, хэрэгжилтийн талаарх судалгааны үр дүн гарлаа

Share This Post

Дэлхийн банкны захиалгаар Төсвийн тухай хуулийн талаарх оролцогч талуудын ойлголт, хэрэгжилт, төрийн үйлчилгээ, түүний дотор эмнэлэг, сургуулийн үйлчилгээний хүртээмж, чанарын үнэлгээний судалгааг 2014 оны 6 дугаар сараас 2014 оны 9 дүгээр сарыг дуусталх хугацаанд амжилттай гүйцэтгэж, судалгааны үр дүнг захиалагч талд хүлээлгэн өглөө.

Энэхүү судалгаа нь эмнэлэг, сургуулиудад төсвийн тухай шинэ хууль хэрхэн хэрэгжиж байгаа, шинэ хуулийг хэрэгжүүлэхэд тулгарч буй асуудлуудыг илрүүлж, хуулийг цаашид улам боловсронгуй болгоход туслах зорилготой юм. Мөн эмнэлэг, сургуулиудын үйлчилгээний хүртээмж, чанар ямар түвшинд байгааг судлан цаашид тэдгээрийг сайжруулахын тулд юу хийх шаардлагатайг олж илрүүлэх зорилготойгоор хийгдсэн болно. Энэхүү судалгаанд аймаг/нийслэл, сум дүүргийн ЗДТГ, аймаг/нийслэлийн Эрүүл мэндийн газар, Боловсрол соёлын газар, шат шатны эрүүл мэндийн байгууллагууд, ерөнхий боловсролын сургууль зэрэг нийт 140 байгууллагын 350 гаруй удирдах ажилтнууд болон эмнэлэг, сургуулиар үйлчлүүлэгч иргэдийн төлөөлөл 1000 хүнийг судалгаанд хамруулсан. Уг судалгааг тоон (D2D) болон чанарын судалгаа (IDI болон FGD)-г хослуулан хийсэн.

Төвлөрсөн бус үйлчилгээний хүртээмжийн судалгааны ажлын хүрээнд дараах асуудлуудыг судласан болно. Үүнд:

·         2011 оны 12 дугаар сарын 23-нд УИХ-аар батлагдан 2013 оны 1-р сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Төсвийн тухай хуулийн хэрэгжилт, хуулийг дагаж мөрдөх, хэрэгжүүлэх үүрэг бүхий байгууллагуудын дарга, захирал, нягтлан бодогч, төсвийн мэргэжилтэн зэрэг удирдах албан тушаалтнуудын хуулийн талаарх мэдлэг ойлголт, өмнөх хуулиас ялгагдах онцлог, хуулийн давуу болон сул тал;

·         Аймаг/нийслэл, сум/дүүргийн эрүүл мэндийн болон боловсролын байгууллага болох сургуулийн хүний нөөц, цалин хөлс, худалдан авалт, үйл ажиллагааны хөтөлбөр төлөвлөгөөг тодорхойлох, хамрах хүрээ, хяналт шалгалт зэрэг үйл ажиллагаатай холбоотой шийдвэрүүд, эрх үүргүүд Төсвийн тухай шинэ хууль, дагалдах хууль, тогтоомж, тогтоолын дагуу аль шатанд хэрхэн шийдвэрлэгдэж буй талаарх ЗДТГ, БСГ, ЭМГ, эрүүл мэндийн байгууллага, сургууль зэрэг судалгаанд хамрагдсан байгууллагуудын удирдах ажилтнуудын ойлголт, мэдлэгийн зөрүүтэй байдал;

·         Эрүүл мэндийн байгууллагууд болон сургуулиудын хэвийн үйл ажиллагааг явуулахад шаардлагатай санхүү, хүний нөөц болон материаллаг баазын хүрэлцээ, хангамжийн үүсч буй асуудал;

·         Эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээний хүртээмж, чанар болон суурь, бага дунд боловсролын үйлчилгээний хүртээмж, сургалтын чанарыг иргэдээр үнэлүүлэх зэрэг ажлыг судалгаагаар хийж гүйцэтгэсэн болно.

Subscribe To Our Newsletter

Get updates and learn from the best

Бусад мэдээ