Skip links

Агаарын бохирдол, гэр хорооллын түлш, зуухны хэрэглээний хандлагын судалгааг хийж гүйцэтгэлээ

Share This Post

Монголын Мянганы Сорилтын Сангийн “Цэвэр Агаар” төслийн хүрээнд гэрийн хорооллын айл өрхүүдэд түлшний хэмнэлттэй, сайжруулсан зуух худалдан авахад татаас олгох зорилго бүхий үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд хийгдсэн судалгаа шинжилгээний мэдээллээр хангах үүргээ бид амжилттай биелүүллээ.

Манай компани 2007 онд “Дэлхийн банк”-ны захиалгаар “Гэрийн хорооллын өрхүүдийн зуух, түлшний хэрэглээний судалгаа”-г Улаанбаатар хотын 1000 өрхийг хамруулан хийж байсан бөгөөд энэ удаагийн судалгаа нь Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хийсэн манай компаний 2 дахь суурь судалгаа юм.

Судалгааны хүрээнд гэрийн хорооллын өрхүүдийн орлого, зарлага, амьжиргааны түвшин, өрхүүдийн хэрэглэж буй зуухны төрөл, тоо, зуухны хэрэглээний байдал, сайжруулсан зуухны талаарх мэдлэг хандлага, өрхийн түлш (мод, нүүрс, хийн түлш, цахилгаан)-ний хэрэглээ, түлшний зарцуулалт, агаарын бохирдлын талаар иргэдийн санал бодол, эрүүл мэндэд нөлөөлөх нөлөө, шинэ сайжруулсан зуух худалдаж авахад төслийн зүгээс үзүүлэх татаасны хэмжээний тохиромжит байдал болон татаас олгох хувь хэмжээнд харгалзаж үзэх үзүүлэлтүүдийн талаар багтаасан цогц мэдээлэл бүрдүүлэх нь уг судалгааны зорилго байсан юм.
Судалгааны зорилготой уялдуулан Улаанбаатар хотын агаарын бохирдолд хамгийн их нөлөө үзүүлдэг төвийн 6 дүүргийн гэрийн хороололд амьдардаг 1041 өрхийг түүвэрлэн авч, судалгааны мэдээллийг бүрдүүлсэн. Судалгааны мэдээллийг Улаанбаатар хотын нийт гэр хороололд амьдардаг өрхүүдийн хувьд, Монгол гэрт амьдардаг өрхүүдийн хувьд, байшинд амьдардаг өрхүүдийн хувьд гэсэн 3 үндсэн чиглэлээр судалгааны үр дүнг гаргаж, тайлан боловсруулсан. Мөн дээр дурьдсан Дэлхийн банкны захиалгаар хийсэн “Гэрийн хорооллын өрхүүдийн зуух, түлшний хэрэглээний судалгаа”-ны үр дүнтэй харьцуулсан байдлаар хийгдсэн нь уг судалгааны бас нэгэн онцлог байлаа.
Энэхүү судалгааны ажил нь Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагаанд бодитой хувь нэмэр болох ажил болсон гэж итгэж байна.

Subscribe To Our Newsletter

Get updates and learn from the best

Бусад мэдээ