Манай компани дэлхийд 2-т ордог олон улсын судалгааны TNS RI компанитай хамтран Монголын үүрэн операторуудын хэрэглэгчдийн томоохон хэмжээний судалгааг 2011 оны 8 сараас 12 сарын хооронд зохион байгуулсан билээ. Уг судалгааны зорилго нь Монголын үүрэн операторуудын давуу сул тал, хэрэглэгчиддээ үйлчилгээгээ хүргэж чаддаг эсэх, хэрэглэгчдийн хэрэглээний зан төлвийг судлахад чиглэгдсэн бөгөөд судалгааг чанарын болон тоон судалгаа гэсэн 2 үе шаттайгаар зохион байгуулсан. Чанарын судалгааныхаа хүрээнд бид үүрэн операторуудын хэрэглэгчдийн дунд 8 фокус бүлгийн ярилцлага, 21 ганцаарчилсан ярилцлагыг амжилттай зохион байгуулсан.
2-р үе шат болох 1200 гаруй хэрэглэгчдийг оролцуулах тоон судалгаа маань 2011 оны 11 сараас эхлэн Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот болон хөдөө орон нутгуудад амжилттай явагдлаа. Бид энэ удаагийн тоон судалгааг Монголд анх удаа “Central Location Test” аргаар дэлхийн судалгааны стандартын дагуу явуулсан нь Монголын судалгааны салбарын хөгжлыг нэг шатаар ахиулсан томоохон алхам боллоо. Уг судалгааны арга нь олон улсад тогтмол ашиглагддаг хамгийн гол аргуудын нэг бөгөөд ихэвчлэн томоохон дэлгүүр, худалдааны төвүүдэд суурилан хийгддэг.
Уг аргын давуу тал нь судалгаанд оролцогчдын тав тухтай байдлыг хангаад зогсохгүй зорилтот хэрэглэгчийн бүлгийг судалгаанд хамруулах боломж олгодог юм. Түүвэрлэлтийн хувьд энэхүү аргын давуу тал нь зорилтот хэрэглэгчдийг ихээр цуглах газар байрлан авснаар судалгаанд оролцогчдыг хайж олох бус тэднийг нэгэн зэрэг сонгон шалгаруулж үнэн зөв мэдээлэл өгөх хэрэглэгчийг судалгаанд оролцуулах боломжийг олгодог юм. Бид энэхүү судалгааг УИД-ийн 6 давхарт байрлан авсан бөгөөд “Central Location Test” аргаар судалгаа явуулахад бидэнтэй хамтран ажилласан Номин холдингийн хамт олонд баярласан талархсанаа илэрхийлье.