Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөгжлийн стратеги, бүсүүдийн хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилт болон бүсүүдэд чиглэсэн улсын төсвийн хөрөнгө оруулалт, төсвийн бодлого, тогтолцоо харилцан адилгүй бөгөөд энэ байдлыг үнэлж дүгнэх мэдээлэл судалгаа хангалтгүй байгаа учраас бүсүүдийн хөгжлийн бодлого уялдаа холбоогүй, үр ашиггүй явсаар ирсэн билээ.
Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооноос энэ байдалд дүгнэлт хийж, Бүсүүдийн нийгэм, эдийн засаг, нутагшил, суурьшлын судалгааны аргачлал боловсруулах зөвлөх үйлчилгээг гүйцэтгүүлэхээр тендер зарласанд манай компанийн зөвлөхүүдийн баг шалгаран, аргачлал боловсруулах ажлыг гүйцэтгэсэн билээ.
“Бүсүүдийн нийгэм, эдийн засгийн хөгжил, нутагшил, суурьшлын судалгааны аргачлал боловсруулах” зөвлөх үйлчилгээний ажлын хүрээнд дараахь судалгаа шинжилгээг хийлээ:
· Бусад улс орнуудын бүсчилсэн хөгжлийн бодлого, тэдгээрийг хэрэгжүүлж буй институцийн зохицуулалтын судалгаа: Энд Австрали, Европын холбоо, ОХУ, Украйн, Эстони, Казакстан зэрэг улсуудын туршлагыг авч үзсэн.
· Бүс нутгийн хөгжил, хөгжлийн бодлогын талаарх ойлголт, тодорхойлолтууд.
· Бусад улс орны бүс нутгийн хөгжлийн судалгаанууд. Энэ хүрээнд Филиппин, Австрали, БНХАУ, Украйн улсуудад хийгдсэн судалгааны ажлуудын агуулга, бүтэц, аргазүйг судлан үзсэн.
· Олон улсын байгууллагуудаас гаргадаг хөгжлийн үзүүлэлтүүд. Энэ хүрээнд НҮБХХ-өөс гаргадаг Хүний хөгжлийн илтгэл, Дэлхийн банкны Дэлхийн хөгжлийн илтгэл болон үзүүлэлтүүдийн эмхэтгэл, Мянганы хөгжлийн зорилтын шалгуур үзүүлэлтүүд, Тогтвортой хөгжлийн үзүүлэлтүүд зэргийг авч үзсэн.
· Монгол Улс дахь бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын танилцуулга. Бүсчилсэн хөгжлийн тулгуур зарчмууд, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал дахь эдийн засгийн бүс нутгууд, бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохион байгуулалт, бүсүүдийн хөгжлийн дунд хугацааны стратегиуд, аймаг, нийслэлийн хөгжлийн хөтөлбөрүүд зэргийг энэ хүрээнд тоймлон авч үзсэн.
· Энэ чиглэлээр Монгол Улсад хийгдсэн судалгаануудын тойм.
· Монгол Улс дахь хүн амын нутагшил суурьшлын хот байгуулалтын бодлого, тухайн чиглэлээр Монгол Улсад болон олон улсад хийгдсэн судалгааны тойм.
Дээрх асуудлуудыг судлан үзсний үндсэн дээр дараахь зүйлсийг судалгааны зорилго, ач холбогдлыг тодорхойлон, судалгааг хийхтэй холбоотой институциудын асуудлыг тодорхойлон, судалгааны аргачлалыг боловсруулсан.
Түүнчлэн судалгааны аргачлалыг практикт тогтвортой хэрэглэхтэй холбоотой бодлогын зөвлөмжүүдийг захиалагч талд зөвлөхүүдийн багийн зүгээс өгсөн.
Бүсчилсэн хөгжлийн асуудлыг сонирхон судалж байгаа эрдэмтэн судлаачид сонирхсон хэн бүхэнтэй зөвлөхүүдийн багийн зүгээс санал бодлоо солилцоход таатай байх болно гэдгийг энд дурьдахад таатай байна. Та бүхнийг дараахь электрон шуудангаар хандахыг хүсье: davaaxxi@yahoo.com