Skip links

МОНГОЛЧУУДЫН САНХҮҮГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХЭМЖИХ СУДАЛГААГ ОУ-ЫН АРГАЧЛАЛЫН ДАГУУ МОНГОЛД АНХ УДАА ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЛЭЭ.

Share This Post

Иргэдийн санхүүгийн чадамж, санхүүгийн богино хугацааны хүндрэлийг даван туулах, бие даан шийдвэр гаргах чадвар буюу санхүүгийн эрүүл мэндийг хэмжих зорилгоор үндэсний хэмжээнд нийт 850 иргэдээс асуумж судалгаа авч тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийлээ.

Монгол Улсын санхүүгийн эрүүл мэндийн индексийг нөөцийн хүртээмж, санхүүгийн хүртээмж, санхүүгийн зан төлөв, санхүүгийн одоогийн төлөв байдал болон санхүүгийн мэдлэг гэсэн 5 дэд бүлгийн хүрээнд хэмжихэд санхүүгийн эрүүл мэндийн дундаж индекс 54 гарлаа. Үүнээс нөөцийн хүртээмжийн индекс 39, санхүүгийн хүртээмжийн индекс 72, санхүүгийн төлөв байдлын индекс 45, санхүүгийн мэдлэгийн индекс 53, иргэдийн санхүүгээ удирдах, төлөвлөх чадварыг илэрхийлэх санхүүгийн зан төлөвийн индекс 59 байна.

Энэ нь иргэд богино хугацааны санхүүгийн дарамтад өртөх эрсдэлтэй төдийгүй тэдний орлогын тогтвортой байдал, эх үүсвэрийн найдвартай байдал харьцангуй доогуур түвшинд байгааг илтгэж байна. Түүнчлэн, суурь санхүүгийн ойлголтуудын талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй хэдий ч, зарим шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх мэдлэг, мэдээлэл нь дутмаг байна.

Судалгааны дэлгэрэнгүй үр дүнг https://www.frc.mn/#/view/7470 линкээр орж үзнэ үү

 

Subscribe To Our Newsletter

Get updates and learn from the best

Бусад мэдээ