Skip links

Олон Улсын cудалгааны тендерт ялалт байгууллаа

Share This Post

“Imperial tobacco group”-ээс 8 сарын сүүлээр Олон улсад нээлттэй зарлагдсан зах зээлийн судалгааны тендерт гадны судалгааны агентлагуудтай өрсөлдөж ялалт байгуулан гүйцэтгэгчээр нь сонгогдож ажиллалаа. “Imperial tobacco group”-ыг Монголд зарагддаг сэнсэн шүүртэй “West” тамхины брендээр нь хэрэглэгчид таних байх.

“Imperial tobacco group” нь Монгол улсын тамхины зах зээлд өөрийн шинэ брендийн тамхинуудыг нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд нэвтрүүлэх гэж байгаа тамхиныхаа савлагаа бусад үзүүлэлтүүдийн талаар хэрэглэгчдийн санал бодол, хандлагыг тодруулах зорилготойгоор уг судалгааны ажлыг явуулсан юм.

Ямар нэгэн бүтээгдэхүүн зах зээлд нэвтрүүлэхийн өмнө тухайн зах зээлийнхээ зорилтод хэрэглэгчдээр нэвтрүүлэхийг зорьж буй брендээ үнэлүүлж, туршиж санал бодлыг нь аван, хэрэглэгчдийн хүсэл, хэрэгцээнд нийцэх брендийг бүтээх явдал нь зах зээлийн эрсдэлийг бууруулж, амжилт гаргахад чухал ач холбогдолтой байдаг билээ.

Subscribe To Our Newsletter

Get updates and learn from the best

Бусад мэдээ