Skip links

Олон улсын “Imperial Tobacco Group” компаний судалгааны тендерт 2 дахь удаа ялалт байгуулан хамтран ажиллалаа.

Share This Post

“Imperial Tobacco Group” компани нь Монголын нарийн тамхины зах зээл дээр өөрийн шинэ брэндийн Мөнгөлөг / Цагаан нарийн тамхинуудыг нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд 2009 оны 11 сарын сүүлээр тус компаний Олон улсад нээлттэй зарласан зах зээлийн судалгааны тендерт манай компани ялалт байгуулан хоёр дахь удаагаа тус компаний гүйцэтгэгчээр нь сонгогдож ажилласан.

Шинээр зах зээлд нэвтрүүлэх зэхэж буй “Imperial Tobacco Group” компаний нарийн мөнгөлөг / цагаан West тамхийг PACK test болон Blind test судалгааны аргыг ашиглан нарийн тамхи татдаг хэрэглэгчийн бүлгээр үнэлүүлсэн. “PACK test” судалгаагаар нарийн тамхи татагчдын шинэ тамхины хайрцагны гаднах харагдах байдлаас нь бүтээгдэхүүний амт, чанар, хатуулаг, хайрцагны өнгө, дизайн хэрхэн үнэлж, дүгнэж байгаа, үнийн хувьд хэдэн төгрөг төлөхөд бэлэн байгаа зэрэг олон зүйлсийг мэдэх бололцоог олгосон. Дараа нь тэрхүү бүтээгдэхүүнээ зорилтод хэрэглэгчийн бүлэгтээ ямар тамхи гэдгийг нь мэдэгдүүлэхгүйгээр татуулж, туршиж үзсэн. Ингэж туршилт судалгааны ажил явуулах аргыг Blind test-ийн арга гэдэг бөгөөд сав баглаа боодлын болон брендийн нөлөөлөлгүйгээр бараа бүтээгдэхүүний зөвхөн чанарыг мэдээлэх бололцоо олгодгоороо давуу талтай байдаг. Ингэснээр сав баглаа боодлыг хараад төрж буй хэрэглэгчийн сэтгэгдэл, бүтээгдэхүүний бодит чанар хоёрын хооронд хэр зөрүү байгааг мэдэх бололцоо олгож байгаа юм.

Өөрөөр хэлбэл, дээрх судалгааны аргын тусламжтайгаар шинээр гаргах гэж буй бүтээгдэхүүнийг зорилтот хэрэглэгчдээр урьдчилан үнэлүүлж, туршиж үзсэнээр алдаа дутагдалтай байгаа шинж чанаруудыг мэдэж засварлан хэрэглэгчдийн сэтгэл санаанд нийцсэн өнгө, дизайнтай, амт, чанартай бүтээгдэхүүн гаргаж, эрсдэлээ бууруулах бололцоо олгодгоороо чухал ач холбогдолтой юм.

Subscribe To Our Newsletter

Get updates and learn from the best

Бусад мэдээ