Дэлхий нийтийн чиг хандлагын дагуу манай бизнесийн байгууллагууд хэрэглэгч төвтэй болсоор байгаа ба хэрэглэгчдээ сэтгэл ханамжтай байлгах, цаашид үнэнч хэрэглээг дэмжих зорилгоор хэрэглээг хялбарчлах цахим хэтэвч, онлайн дэлгүүр, лояалти хөтөлбөр болон маш олон төрлийн бэлэг, урамшууллыг гар утасны аппликэйшнээс хялбархан авах боломж бүрджээ. Өрсөлдөөн нэмэгдэхийн хирээр илүү хүртээмжтэй болж, олон төрлийн үйлчилгээний газраас бонус оноо цуглуулах боломжтой болсоор байна.
Монголын зах зээлд маш олон төрлийн аппликэйшн шинээр хөгжүүлж байгаа ба амьдралын хэв маяг, энтертайнмент, санхүүгийн үйлчилгээг гар утаснаас хялбархан авах боломжтой аппликэйшнуудын давуу болон сул тал, онцлог, ашиглахад тулгарч буй саад бэрхшээл, хэрэглэгчдийн тархинд бүрдүүлсэн имиж, хоногшилтыг тодорхойлох зорилготой зөвлөх үйлчилгээний ажлыг хийж гүйцэтгэлээ.