Skip links

ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН АЛБА ХААГЧИЙН АЖЛЫН ХАРИУЦЛАГА, САХИЛГА, ХАРИЛЦААНЫ СОЁЛЫН СУДАЛГААГ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЛЭЭ

Share This Post

ЦЕГ-ын захиалгаар “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчийн ажлын хариуцлага, сахилга, харилцааны соёл”-ын судалгааг хийж гүйцэтгэлээ. Судалгааны хүрээнд цагдаагийн байгууллагын олон нийтийн дунд тогтсон имиджийг тодорхойлох, цагдаагийн байгууллагад тулгамдаж буй асуудлыг илрүүлэн тогтоох, цагдаад итгэх итгэл, хандах хандлага, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн түвшинг тодорхойлох, цагдаагийн байгууллагын соёлыг хөндлөнгөөс үнэлэх, үндсэн чиг үүргийн ажлуудын талаар олон нийт ямар байр суурьтай байгааг тодруулах зэрэг асуудлыг авч үзсэн.

Тоон судалгаанд Улаанбаатар хотын найман дүүргийн 800 иргэнийг, чанарын судалгаанд таван дүүргийн 16 оролцогчыг хамруулж дээрх асуудлуудыг илрүүлэхийг зорьсон. Иргэдийн 60 хувь нь цагдаагийн алба хаагчийн харилцааны соёлыг дунд зэрэг, 23 хувь нь сайн гэж үнэлсэн ба хамгийн сайн үзүүлэлттэй байгаа нь хэв журмын цагдаа байсан.

Олон нийтийн зүгээс цагдаагийн байгууллагад тулгамдаж байгаа асуудлыг иргэд олон нийттэй тэгш бус харьцдаг, хүнд суртал гаргадаг, танил тал, мөнгө, эрх мэдэлтэй хүнд үйлчилдэг гэж дүгнэж байна.

Subscribe To Our Newsletter

Get updates and learn from the best

Бусад мэдээ